0-5 насны хүүхдийн 10 нэр төрлийн эмийн үнийг 100 хувь хөнгөлөх тогтоол гаргалаа

2017 оны 01 сарын 10

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа.

Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз зэрэг нэр бүхий 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ 1 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны мөрдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top