Иргэдэд өгөх мэдээлэл
Тав хүртэлх насны хүүхдэд томуу, томуу төст өвчний үед хөнгөлөлттэй олгох доорх нэрийн эмийг харьяа өрх, сум, тосгон, багийн эмчийн бичсэн жорын дагуу, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр эм олгох зөвшөөрөлтэй эмийн сангаас авна.
Уг эмийн хөнгөлөлтөд 5 хүртэлх нас хүүхдүүд хамрагдана.
Өвдсөн хүүхэд бүрт антибиотикийг хэрэглэхгүй, зөвхөн шаардлагатай тохиолдолд эмчийн заалтын дагуу жороор олгоно.
Иргэн Та, хүүхдэдээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ хандаж, шаардлагатай бол эмч танд тусгай жорын цаасан дээр эм бичиж өгнө.
Ээжүүдэд сонордуулахад, томуу, томуу төст өвчний үед:
- хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
- дулаан байлгах
- шингэнийг ойр ойрхон уулгах
- илчлэг хоол хүнс хэрэглэх
- гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
- гарын ариун цэврийг сайтар сахих
- эмийг эмчийн зааврын дагуу өгөх
Д/Д |
Эмийн нэр |
Тун, хэмжээ |
Эмийн хэлбэр |
Хэрэглэх заалт
|
1 |
Парацетамол |
125мг/5мл-60мл |
сироп |
Халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг |
125мг |
лаа |
|||
250мг |
лаа |
|||
2 |
Ибупрофен |
200мг №24 |
шахмал |
|
100мг/5мл, 60-100мл |
сироп |
|||
3 |
Амброксол |
30мг |
шахмал |
Цэр ховхлох |
15мг/5мл-100мл |
сироп |
|||
4 |
Ацетилцистейн |
100мг №20 |
нунтаг, шахмал |
|
5 |
Сальбутамол |
4мг
|
шахмал (Эмчийн зааврын дагуу хувааж хэрэглэнэ) |
Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх /Гуурсан хоолойн багтраа эмчлэх/ |
100мкг |
аэрозоль |
|||
6 |
Олон найрлагат давсны бэлдмэл буюу Хоросол |
Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз |
уусмал бэлтгэх нунтаг |
Хордлого тайлах |
7 |
Ампициллин |
125мг/5мл |
хөвмөл бэлтгэх нунтаг |
Үрэвслийн эсрэг хэрэглэх антибиотик (Эмчийн зааврыг чанд мөрдөж, хэрэглэнэ) |
250мг |
шахмал |
|||
8 |
Амоксациллин |
125мг, 250мг |
шахмал |
|
125мг/5мл, 250мг/5мл 12 тун 60-100мл |
хөвмөл бэлтгэх нунтаг |
|||
9 |
Тетрациклин |
1%-5гр |
нүдний тосон түрхлэг |
|
10 |
Азитромицин |
250мг |
Шахмал, капсул |
|
100мг/5мл |
хөвмөл бэлтгэх нунтаг |
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Сэтгэгдэл ( 0 )