Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт “Би амьдралаа аз жаргалтай болгож, өөрийнхөө гадаад байдалд сэтгэл хангалуун байж, өөрийгөө өөрчилмөөр байна” гэх хүсэл тээсэн сая сая хүмүүс дотроо шаналж ямар нэгэн арга замыг хайсаар л, мөрөөдсөөр явдаг. Тэгвэл энэхүү шинэчлэлтийг зоригтой хийж өөрийгөө 100 хувь өөрчилж чадсан дайчин бүсгүйтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Мөнхцэцэг буюу Мөөнөө гэдэг. Хятад хэлний багш орчуулагч мэргэжилтэй.
-Өсвөр насны охид, хөвгүүдэд тохиолддог хэцүү асуудал бол батга. Таны хувьд батганы асуудлаасаа ор мөргүй салж Cherry Muunuu”s Page-ээрээ дамжуулан охид, бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдгийг тань би мэднэ. Хэдэн жил батгатай байв. Энэ тухай хоёулаа ярилцлагаа эхэлье.
-Надад анх шилжилтийн наснаас батга гарч эхэлсэн. Тухайн үед энэ талаар зөвлөх хүн байхгүйн дээр төдийлөн өөртөө анхаардаггүй эршүүд хэнэггүй охин байсан. Ихэнхдээ хоёр хацар хэсгээр харшил гарч, улаан өнгөтэй тууралт их гардаг байсан. Батганы хажуугаар духан дээр маш том дөрвөн удаа хатиг гарсан. Эмэгтэй хүний хувьд батганаас гадна хатиг гарна гэдэг аймшигтай. Хатигнаас болж нэг нүд маань нээгдэхгүй болтлоо хавдаж байсан. Унтаад босоод ирэхэд хатигны хавдар нүд рүү орчихдог юм билээ. Тухайн үед би Бээжинд оюутан байсан. Хүний нутагт найман ч удаа эмнэлэгт очиж боолт хийлгүүлж байв. Ингээд духан дээрээ боолттой хүн сургуульдаа ирэхэд гадаад оюутнууд намайг хүнд зодуулчихсан юм уу гэж хүртэл асууна. Энэ хугацаанд батганд сайн гэсэн бүхнийг л хэрэглэж, туршиж үзсэн. Ингээд ч надад ямар ч үр дүн гараагүй. Сүүлдээ шантарч зөнд нь хүртэл орхисон үе бий. Толинд харахаас ч уур хүрдэг байлаа. Нүүрээрээ дүүрэн батга, хатиг. Ийм нүүртэй хүнийг эрэгтэй байтугай эмэгтэй хүн ч тоож хардаггүйн байна лээ. Бас жин нэмээд ирэхээр хоол идсэн ч, идээгүй ч гэдэс унжина. Нээх л том хацар, бүдүүн шилбэтэй ийм л дүр төрхний эзэн байлаа.
Харин одоо энэ бүхэн эсрэгээрээ өөрчлөгдсөн. Толинд өдөр болгон өөрийнхөө цэвэрхэн царайг хараад өөртөө дурлах ямар гоё мэдрэмж байдгийг үгээр хэлэхийн аргагүй. Сар уулзаагүй байсан дотны найз маань хүртэл намайг улам гоё болоод байна гэдэг юм.
Эцэст нь би зөвхөн өөрөө өөрийгөө л өөрчилсөн. Өөр хэн ч надад туслаагүй. Харин ч би өнгөрсөн амьдрал дахь бүдүүн, батгатай тэр дүр төрхөндөө хайртай, бас баярладаг. Учир нь хүн ингэж өөрчлөгдөж болдог юм гэдгийг би олон охид, бүсгүйчүүдэд харуулж чадсан гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй. Заримдаа өөрийнхөө өмнөх зургуудаа хараад “Би ийм байсан юм гэж үү” гэж өөрөөсөө хүртэл асууна. Бусад байтугай өөрийгөө танихгүй болтлоо ингэж л өөрчлөгдсөн. Өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг би бие, сэтгэлээрээ мэдэрч ойлгосон.
-Олон жил батгатай явсан хүмүүс батганаасаа болж ичдэг, сэтгэлээр унадаг, өөртөө итгэх итгэлгүй болдог зэрэг олон сөрөг асуудалтай тулгардаг. Тэгвэл таны хувьд тэр хүмүүст урам зориг өгөх улмаар өөрийнхөө энэ гайхалтай өөрчлөлтийг бусдадаа хуваалцахын тулд Cherry Muunuu”s page хуудсаа нээсэн гэж ойлгож болох уу.
Тийм ээ. Миний хэлэх дуртай нэг үг байдаг л даа. “Хэрвээ та өөрийгөө өөрчилж чадсан юм бол бусдад ч гэсэн тэр өөрчлөлтийн үүдийг нээж өг” гэж. Үүний адил олон охидын сэтгэл санааг нь байнгын зовоож байдаг асуудалд би өөрийн мэддэг чаддаг бүхнээрээ туслахыг хичээсэн. Би өөрөө батганы асуудалтай охидын зовлонг сайн мэдэх учраас энэ өөрчлөлтөө бусадтай хуваалцахыг хүссэн. Ингээд өнгөрсөн оны гуравдугаар сард Cherry Muunuu”s Page хуудсаа ажиллуулж эхэлсэн. Түүнээс хойш хэдэн мянган охид батганы сорив, нүхжилт, таргалалт зэрэг өөрт тулгарсан асуудлаа надруу уу бичиж, зургаа хүртэл явуулдаг болсон. Тэд мөн л над шиг сайн гэсэн болгоныг хэрэглэсэн ч эцэст нь үр дүн үзээгүй, яахаа мэдэхгүй мухардалд орчихсон байдаг. Энэ хүмүүст өөрийнхөө туулсан замнал, өөрчлөлтөө хуваалцаж тэдэнд итгэл өгч тус болж байгаадаа баярладаг. “Хүн юу тарина, түүнийгээ хураадаг” гэдэг. Миний чин сэтгэлээсээ бусдад туслах гэсэн хүсэл маань үр шимээ өгч олон залуус нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг харах хамгийн сайхан.
-Яаж илүүдэл жингээ хассан бэ. Жингээ хасах сонирхолтой хүн бүрийн хувьд энэ их чухал асуулт?
-Би ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээгүйгээр турсан. Миний таргалалт буруу хооллох зуршилтай холбоотой байсан гэдгээ ойлгосон. Өдрийн гурван удаа хооллодог. Хоол их идэх тусам хүний ходоод тэр хэрээр тэлж байдаг юм билээ. Тэгсэнээр өлсөх мэдрэмж ойр ойрхон төрнө. Ингээд л өөрийнхөө ходоодондоо захирагдаад, хоол идэх дур хүсэл /аппетит/-даа хөтлөгдөөд ямар ч хамаагүй амттай л байвал идчихдэг байсан үе надад бий. Мэдээлэл технологи хөгжчихсөн өнөө үед хаанаас л бол хаанаас мэдээлэл авах боломжтой. Жингээ хэрхэн хасах талаар өөрийнхөө хэмжээнд судалж, мэдэж өөрчлөлт хийхээр нэг л өдөр сэтгэл шулуудсан. Өдөрт гурван удаа хооллодог байсан бол нэг удаа хооллодог болов. Ингэснээр аажим аажмаар хоолны дуршил буурдаг юм билээ. Зөв хооллолттой болсноос гадна их алхдаг байсан. Мөн таргийг жимстэй хольж идэхээс гадна гурвалжин будааг ихээр хэрэглэдэг байв. Энэ бүхэн л илүүдэл жингээсээ салахад тусалсан гэх үү дээ. Мөн орой 18 цагаас хойш хоол иддэггүй, харин хөнгөн төрлийн зууш эсвэл тараг, жимс иддэг болсон. Хүн ходоодондоо бус тархиндаа захирагдаж идэх ёстой юм билээ. Ходоод руу орох гэж байгаа энэ хоол хүнс миний биед ямар ашигтай юм бэ гэдгийг тунгааж бодохоос л зөв хооллолт эхэлнэ.
-Одоо жингээ хэрхэн барьж байна вэ?
Жиндээ одоо бараг анхаарахаа больсон доо. Яаж ч идсэн таргалдаггүй.
-Энэ бүх өөрчлөлтөд хэдий хэр хугацааг зарцуулсан бэ?
-Батганы хувьд дөрвөн сар. Харин нэг жилийн хугацаанд илүүдэл жингээсээ салсан.
-Батганаасаа салахын тулд гоо сайхны эмчээс дутахааргүй мэдээ мэдээлэл уншиж судалдаг байсан байх. Хэрхэн батганаасаа салав. Энэ асуултын хариулт маш сонирхолтой байна л даа.
-Тиймээ. Батганаас салахын тулд энэ талын маш олон мэдээлэл уншдаг байснаас гадна сайн гэсэн бүтээгдэхүүн болгоныг хэрэглэж үзсэн. Батга үүсэх үндсэн шалтгаан нь тухайн хүний биед ялгарч байгаа даавар, өдөр тутмын хооллолт, хэрэглэж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, арьсны онцлог, бүр сэтгэл санаанаас шалтгаалж хүртэл батга гардаг юм байна. Хүн өдөрт идэж уусан хоол хүнсээ заавал тэр өдрөө гадагшлуулж байх хэрэгтэй юм байна. Хэрэв өтгөнөө гаргахгүй удвал нүүр царай цаанаасаа өнгөгүй харлаж харагддаг. Хичнээн сайн чанарын гоо сайхны юм түрхээд нэмэр байхгүй. Дотор гэдсээ цэвэрлэсэн хүн юу ч түрхсэн арьс нь цаанаасаа гэрэлтэж, өнгөлөг цагаан байдаг. Ходоодны дотор хэсэгт бидний идсэн хоол хүнс өнгөр болж тогтож зузаардаг. Их бохирдолтой, их өнгөртэй хүний арьс мөн л муухай харагддаг. Тиймээс дотроосоо маш сайн цэвэрлэх ёстойг ойлгосон. Cherry Muunuu”s page хуудсандаа энэ төрлийн зөвөлгөөнүүдийг тогтмол оруулдаг.
Батганаас салсан түүх маань их сонин л доо. Ээж маань намайг Хятадад сурч байхад “Миний охин нүүрэндээ хэрэглээрэй” гээд хэдэн бүтээгдэхүүн явуулж байсан юм. Би тэр бүтээгдэхүүнийг нь ч тоохгүй хэсэгтээ хадгалчихсан байж байгаад нэг өдөр санаандгүй хэрэглээд үзсэн чинь илт мэдэгдэхүйц үр дүн өгч эхэлсэн. Хүмүүс хүртэл батга чинь багассан байна гээд ирэхээр хүн чинь урамшдаг юм билээ. Ингээд л тус бүтээгдэхүүнийг 4 сар орчим тогтмол хэрэглээд батга болоод батганы сорви арилсан.
-Тэр нь чухамхүү ямар бүтээгдэхүүн юм бол?
-Сарнайн ханд болон алое гель хоёр. Сарнайн хандыг усанд найруулж өглөө өлөн элгэн дээрээ ууна. Харин алое гелийг оройд нүүрээ цэвэрлэсний дараа түрхээд унтана. Мөн далайн замагтай маскыг хэрэглэдэг байсан. Энэ нь нэг удаа хэрэглэхэд үр дүн нь шууд мэдрэгдэнэ. Арьсыг нөхөн сэргээх, батгыг хатаах, арьсанд эмчилгээний үйлчилгээ өгдөг. 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Байгаль дээрх далайн замаг учраас ямар нэгэн хор нөлөө байхгүй. Бүх арьсанд тохирдог. Ердөө энэ гурван бүтээгдэхүүн л миний олон жилийн зовлон байсан батгыг бүр мөсөн арилгаж чадсан.
-Тус бүтээгдэхүүний найрлага болоод үйлчилгээг нь манай уншигчид мэдэхийг хүсэж байгаа байх л даа.
-Сарнай ханд нь найрлагандаа сарнайн цэцгийн ханд, стахиоза, олигоксилоза, олигосахаридыг агуулдаг учир ходоод, нарийн гэдсийг эрчимтэй цэвэрлэж, өтгөн хаталтыг арилгана. Мөн гэдэсний ашигтай бичил биетийг тоог нэмэгдүүлж, хоол боловсруулалтыг сайжруулахаас гадна арьсыг эрүүл тунгалаг өнгөлөг болгож, сэвх толбыг арилгах үйлчилгээтэй. Харин алое гелийн тухайд арьсыг цайруулж, хуурайшихаас хамгаална. Түүнчлэн батганы сорвийг арилган, уян хатан чанарыг сайжруулдаг. Энэ тухай илүү их мэдээллийг Cherry Muunuu”s Page хуудаснаас авах боломжтой.
-Яг хэдий хэр хугацаанд тухайн хүний арьсанд өөрчлөлт мэдрэгдэх вэ?
-Мэдээж тухайн хүнийхээ арьсны онцлогоос хамаараад харилцан адилгүй. Ер нь дээд хугацааг 90 хоног буюу гурван сар гэж үздэг. Гурван долоо хоног, сарын дотор ч үр дүнгээ өгөх ч тохиолдол цөөнгүй бий. Хүмүүс анхандаа бүтээгдэхүүнийг тасралтгүй хэрэглэж байгаад сүүлдээ хаядаг биш тууштай 3 сар хэрэглэж байж үр шим, үр дүнгийг нь хүртдэг юм шүү. Тиймээс тууштай байгаарай. Мөн хэрэглэхээсээ өмнө гэрэл зургаа заавал аваарай гэж хүмүүст хэлдэг. Ингэснээр хэрэглэж үзсэний дараах үр дүнгээ харьцуулахаас гадна бодит үр дүнг илүүтэй чухалчилдаг хэрэг.
-Батганы сорви хүртэл арилна гэсэн үг үү.
-Арилахгүй, эдгэрэхгүй батга гэж хэзээ ч байхгүй шүү дээ.Үүнийг би ам бардам хэлж чадна. Яагаад гэвэл үүнийг би биеэрээ туулсан хүн шүү дээ. Миний духан дээрх батга болон хатигны сорви бүгд арилсан. Хамгийн гол нь сайн чанарын сайн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Бас үр дүнгийг нь үзэхийн тулд тууштай зан чанар чухал. Батгаа хамаагүй битгий оролдоорой гэж би залуустаа зөвлөдөг юм. Мөн нүүрээ арчдаг алчуур болон дэрнийхээ уутыг ойр ойрхон угааж байх хэрэгтэй. Нүдэнд харагдахгүй ч гэлээ маш их нян бактериуд байдаг. Анзаараад байхад надтай уулзах гэж ирэх охидын ихэнх нь нүүрний арьсаа гуужуулах талаар ойлголт багатай байдаг санагдсан. Гэтэл сайхан арьсны нууц нь эрүүл хооллолтоос гадна зөв арчилгаанаас ихээхэн хамаарна. Тэр дундаа долоо хоногт 2-3 удаа заавал арьсаа гуужуулах хэрэгтэй. Арьс өнгөгүй байна гэдэг нь гуужуулдаггүйтэй л холбоотой. Скраб нь арьсыг гуужуулахаас гадна сорвийг бүдэгрүүлдэг. Миний хувьд ногоон өнгөтэй clean clear-ээр гуужуулахыг зөвлөдөг. Хэрэглэж үзсэн бүтээгдэхүүн дундаас шалгарсан нь энэ гэх үү дээ.
-Тухайн бүтээгдэхүүнээ өөрөө хэрэглэж үзээгүй атлаа бизнесийн ашгаа урьтал болгон хэрэглэсэн юм шиг худал ярьж борлуулалтаа хийдэг хүмүүс цөөнгүй. Гэтэл таны хувьд өөрийн туулсан туршлагаа бусадтайгаа хуваалцана гэдэг сайшаалтай.
Тэгэлгүй яахав. Олон хүн надаас баталгаа байгаа юу, өөрт чинь итгэж болох уу? гэж их асуудаг. Таны хэлсэнчлэн, энэ нь бусдад олон удаа хууртагдсантай л холбоотой. Гэтэл миний хувьд батгатай хүний зовлонг яс цуснаасаа сайн мэднэ. Хэрэгтэй гэсэн бүх л бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн. Итгэл найдвараа алдсан, арга мухардсан.Эцэст нь өөрчлөлтийг хийж чадсан хүн шүү дээ. Тийм болохоор намайг гээд зориод ирсэн хүн бүхэнд би чин сэтгэлээсээ туслах үүднээс үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. “Мянга сонсохоор нэг үз” гэдгийн адил өөрийнхөө харьцуулалт хийсэн гэрэл зургуудаа үзүүлдэг л дээ. Энэ илүү бодит болоод итгэл үнэмшлийг төрүүлнэ.
Хоёр сарын дараа
-Таныг өөрчлөгдсөний дараа хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн вэ. Зарим хүн маш их хүндэлж, зарим нь өмнөх байдлыг муугаар ярьж байна уу?
-Хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн. Хүмүүс урьд энэ нэг бүдүүн, батгатай юм гэсэн нүдээр л намайг хардаг байсан. Уулзсан хүмүүс миний нүд рүү биш батгатай дух, хацар руу маань л хамгийн түрүүнд хардаг.Энэ бүхэн мэдээж надад таагүй санагдана. Батгатай л болохоос би бусдын адил эмэгтэй хүн шүү дээ гэж бусдад болон өөртөө гомдох үе цөөнгүй байсан. Гэхдээ тэдний буруу гэхээсээ нийгмийн хандлагатай холбоотой. Гадна төрхөөр нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг шиг гаднах байдал их чухал юм байна гэдгийг ойлгосон.
Зөв хооллолт болоод санамсаргүй хэрэглэсэн бүтээгдэхүүнийхээ ачаар та өөрийгөө гайхалтай өөрчилж чаджээ. Эрүүл, сайхан болохоосоо гадна өөрийгөө шинээр нээж, амьдралыг илүү гэгээлэг өнцгөөр харах болсон байх. Цаашдын таны зорилго юу вэ?
Өнгөрсөн оны хувьд үйл ажиллагаагаа танилцуулах ажлууд нилээдгүй хийгдсэн. Харин 2017 онд илүү цар хүрээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ялангуяа хувь хүний хөгжил тал руугаа чиглэсэн сургалтууд зохион байгуулна.
Cherry Muunuu’s page хуудсаныхаа уншигчид дундаас батганы асуудалтай нэг модель сонгон шалгаруулж улмаар үр дүнг нь сарын дараа нээлттэй харуулсан байсан л даа. Энэ талаар яривал?
Тиймээ өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр би page хуудас дээрээ нэгэн шалгаруулалт зарласан. Батганы асуудалтай 100 гаруй хүмүүс дундаас нэг эрэгтэй моделийг сонгож авсан. Учир нь надаас эрэгтэй хүн бүтээгдэхүүн хэрэглэж болох уу? гэж байнга асуудаг болохоор зориуд эрэгтэй модель сонгосон. Ингэхдээ нэг сар хэрэглэх бүтээгдэхүүнийг би өөрөөсөө 100% гаргаж, яг миний хяналтан дор бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэсэн. Хамгийн гайхалтай нь гурван долоо хоног хүрээгүй хугацаанд үр дүн гарч эхэлсэн. Хүмүүсийн нүдэн дээр бодит өөрчлөлт гарсан болохоор тэр хоёр бичлэг маань бусдад маш их хүрсэн байдаг л даа.
-Танай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаад орхисон тохиолдолд буцаад батга гарах уу?
Энэ түгээмэл асуултуудын нэг л дээ. Үүний бодит жишээ мөн л би өөрөө. Бүтээгдэхүүнээ би одоо огт хэрэглэдэггүй. Иймд хэрэглэхээ больсон ч буцаад батга гарахгүй гэдгийг итгэл төгс хэлж чадна. Яагаад гэвэл би дотор эрхтнээ нэгэнт хангалттай цэвэрлэчихсэн учраас дахин дахин цэвэрлээд байх шаардлагагүй юм л даа.
-Илүүдэл жингээ хасахыг хүсч байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хамгийн түрүүнд хэлэхэд турья гэсэн чин эрмэлзлэлийг эхлээд өөртөө суулгах хэрэгтэй. Яагаад гэхээр бүсгүйчүүд маань яг өнөөдрөөс, одоо хоолны дэглэм барина аа гэхчихээд маргааш нь больдог ч юм билүү гээд, бодол санаа нь тогтворгүй их өөрчлөгддөг. Ийм хандлагатай байвал амжилтанд хүрэхгүй нь лавтай. Тиймээс бодсон бол хэрэгжүүл, эхэлсэн бол үр дүнгээ үзэх хүртлээ л орхиж болохгүй. Мөн зөв аргаар турах хэрэгтэй. Янз бүрийн эм, бэлдмэл, кофе уухыг би сайн, муу гэж хэлмээргүй байна.Хамгийн гол нь амьдралын зөв хэмнэл, зөв хооллолтоос өөрчлөлтийг эхлүүлээрэй гэж хэлмээр байна. Мөн өглөө босонгуутаа ус ууж байгаарай. Учир нь хүний бие унтаж байх хугацаандаа амьсгал болон арьсаараа маш чийгээ алддаг. Өглөө босоод ус уувал шингэнээ нөхөж чадна. Царай зүс ч өнгө орно. Өглөө ус уудаг хүний цөс нь өтгөрөхгүй.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Бусдад гоо сайхан, аз жаргал бэлэглэсэн хөөрхөн бүсгүй танд амжилт хүсье.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 2 )
Энэ чинь харин сайхан бурдаг авгай бна шдээ, clean
ёстой бурдаг тэнэг хүүхэн байна. энэ эмч биш байж донгосдог авгай вэ