Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа.
Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм.
“Эх барихын тусламж үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтаас дараах санал, зөвлөмжийг гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
o Дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газрууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай удирдлага, эмч, мэргэжилтэн, нэгжийн утасны нэгдсэн жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан гаргаж хүргэх (Нийслэлийн эрүүл мэндийн газар),
o 2017 оны хоёрдугаар сард амаржих газрын үйл ажиллагааг нийт дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хүрээ амаржих газар),
o 2017 оны эхний хагас жилд багтаан аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв гурван амаржих газрын холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд жирэмсний хяналт, эх барихын тусламж, үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг танилцуулах холбогдох удирдлага, эмч, мэргэжилтэнд танилцуулах (НЭМГ, аль нэг дүүргийн эрүүл мэндийн төв),
Сэтгэгдэл ( 0 )