ЭМЯ-ын шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2017 оны 01 сарын 16

ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:

2017 оны 01-р сарын 15-ны байдлаар нийт 35 өвчтөн хандсан ба өмнөх оны мөн үетэй (n=125) харьцуулахад 3.5 дахин бага буурсан үзүүлэлттэй байна. 

 

Халууралт, тууралтат хам шинж бүхий 6 тохиолдлын онош үгүйсгэгдэж, дерматит, хатиг, псириоз оношоор үгүйсгэгдсэн байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шар чичрэг өвчин, Бразил улсад:

2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Бразил улсын 6 засаг захиргааны нэгжээс шар чичрэг өвчний сэжигтэй 12 тохиолдлыг мэдээлсэн байна.

Өвчтнүүд бүгд эрэгтэйчүүд бөгөөд хязгаарлагдсан нутаг дэвсгэрт амьдардаг, дундаж нас 37, насны хязгаар 7-53 насныхан байна.

Өвчлөгсдийн эмнэлзүйн шинж тэмдэг 12 дугаар сарын 18-нд илэрсэн байна. Өвчтнүүдээс сорьц цуглуулан шинжилж байна.

 1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тус улсад 110 шар чичрэг өвчний сэжигтэй тохиолдол, 30 нас баралтыг мэдээлсэн. 19 хүнээс шар чичрэг эерэг дүнтэй тодорхойлогдсоноос 10 хүн нас барсан. 

Тайлбар: Т-тандалтаар;  Х-хаасан үйл явдалШ- шинэ үйл явдал, Ү-үргэлжилж байгаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top