Хүүхдийн зүүн бугалган дээр яагаад гэнэт идээтэй зүйл гардаг вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Эцэг эхчүүдийн зүгээс 1-2 сартай хүүхдийн зүүн бугалган дээр гэнэт идээтэй зүйл гарлаа гэх асуулт эмч нарт маш их ирдэг байна. Үүнтэй холбогдуулан яагаад хүүхдийн бугалган дээр идээт зүйл үүсдэг вэ гэдгийг мэргэжлийнхэн ийнхүү тайлбарлажээ.

Дэлхий дээр 180 гаруй оронд сүрьеэгийн вакциныг хийж байна. Манай улсад мөрдөж буй заавал хийх дархлаажуулалтын товлол дагуу БЦЖ вакциныг төрсний дараа 24 цагийн дотор тарьдаг. Төрөх газрын нярайн эмч вакцин тарихад хориглох заалт байгаа эсэхийг нягтлан дүгнэлт гаргаж тусгай бэлтгэгдсэн сувилагч БЦЖ вакциныг хийж хүүхдийн тань “Ягаан” дэвтэрт нь тэмдэглэл хөтөлдөг байгаа (Вакцин хийгээгүй бол шалтгааныг ч бас тодорхой тэмдэглэдэг). Тийм учраас та хүүхдийнхээ "ягаан" дэвтрийг шалгаж үзээд БЦЖ вакцинд хамрагдсан эсэхийг нь бүрэн мэдэх боломжтой.

Вакциныг тарьснаас хойш дунджаар 2 долоо хоногийн дараа тарьсан газарт улайж бага зэрэг хавдаж идээлнэ. Удалгүй энэхүү идээ өөрөө нээгдэж ойролцоогоор 1 см-ийн хэмжээтэй шарх үүсдэг. Ихэнх эцэг эхчүүд ингэж идээ гарахад айж сандардаг. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд вакцины хэсэг газрын урвал гэж ойлгох хэрэгтэй. Харин үүссэн шарх хүүхдийн онцлогоос шалтгаалан 1-2 сартайд сорвижин эдгэрнэ.

Тарьсан газар идээлж шархалсан үед нярай хүүхдийг ердийнхөөр усанд оруулсан хэвээр байх ба ямар нэг тос түрхэх, шархны лент наах зэрэг шаардлага байхгүй. Харин шархыг цэвэр байлгахад анхаараарай.

Нярайд хийсэн БЦЖ вакцины сорвийг өрхийн эмч 1, 2, 12 сартайд нь үнэлэн тэмдэглэгээ хийнэ. Ховор тохиолдолд том хэмжээний бугалаа /шарх үүсэх, шарх удаан хугацаанд (3 сар≤) сорвижихгүй идээ гарсан хэвээр байх, зүүн талын суганы булчирхай хавдах хүндрэл үүсдэг. Эдгээр тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй.

Хэдийгээр БЦЖ вакцин сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж 100 хувь чадахгүй ч сүрьеэгээр хүнд өвчлөхөөс найдвартай сэргийлнэ. Тиймээс танай хүүхдийн зүүн бугалган дээр ямар нэгэн халдвар юмуу өвчний улмаас гэнэт идээтэй зүйл гарч ирээгүй гэдгийг сайтар ойлгоорой. 

О.Анир

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
o(73.34.30.85) 2024 оны 04 сарын 22

Americ d holon deer n taridag yamar ch sorvi uldehgui.Deerees n ingej huuhdiig zovoohgui manaih arai denduu buduuleg bna

3  |  0
o(73.34.30.85) 2020 оны 07 сарын 16

Americ d holon deer n taridag yamar ch sorvi uldehgui.Deerees n ingej huuhdiig zovoohgui manaih arai denduu buduuleg bna

1  |  0
Top