Утаанаас болж жирэмслэлтийн 10 хувь нь амьгүй төрж байна

2017 оны 01 сарын 30

Саяхан хийгдсэн судалгаагаар утааны улмаас нийслэлийн хэмжээнд тохиолдож буй 10 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлоос үүдэлтэй, жилд 130 хүүхэд, 1400 орчим насанд хүрэгсэд хорвоог орхиж байна, жирэмслэлтийн 10 хувь нь амьгүй болж байна, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос шууд хамааралтай ба цаг бус нас баралтын тоо ойрын жилүүдэд 13000-р ихсэх төлөвтэй байгааг мэдээлсэн.

Тэгвэл энэ аюулт өвчлөлөөс өөрсдийгөө хамгаалах эхний алхам бол шүүлтүүртэй маск буюу амны хаалт гэж холбогдох хүмүүс хэлж байлаа. Жил бүр агаарын бохирдлыг бууруулах талаар төрийн зүгээс арга хэмжээ авдаг боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байгаа юм. Бүрэн бус мэдээгээр утааг арилгах зорилгоор цэвэр агаар сангаас 93,2 тэрбум төгрөг, засгийн газраас 70 тэрбум төгрөг, мянганы сорилтын сангаас 50 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий.  Энэ аймшигт тооны эсрэг тэмцэхийн тулд эхний алхам болох маскийг утааны бохирдолт өндөр байгаа энэ цаг үед зүүж хэвших нэн шаардлагатай байгаа билээ.

Үүнтэй холбоотой та бүхэнд PM2.5 маскийг албан ёсоор худалдаалж буй “Mommy Shop” /www.facebook.com/MommyAllNeeds/ онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч С.Чинзоригийн ярилцлагыг хүргэж байна. 

Сайн байна уу? Өөрсдийн дэлгүүрийн талаар танилцуулахгүй юу...

Манайх 2016 оны 6 сараас “ Mommy shop”  онлайн дэлгүүр нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид жирэмсэн болон төрсөн ээжүүдийн бараа бүтээгдэхүүнүүдийг онлайнаар борлуулдаг дэлгүүр. Өнгөрсөн 9 сараас манай цахим хаяганд утааны маскийг авчрах талаар хүсэлтүүд ирж эхэлснээр нарийн тоосжилт буюу pm2.5 утааны маскыг 10 сараас эхлэн зах зээлийн хамгийн боломжит үнээр албан ёсны байгууллагаас оруулж ирсэн. 

PM2.5 гэж юу вэ? Илүү тодорхой тайлбар өгөөч?

www.facebook.com/PM2.5FilterMask РМ2.5 (Particulate Matter2.5) гэдэг нь 2.5микрограммаас бага диаметртэй тоосонцорыг хэлнэ. Үүнийг уушгинд нэвтэрдэг тоосонцор гэдэг. Энэ тоосонцор нь их хэмжээний хорт бодис агуулахаас гадна агаарт урт хугацааны туршид тогтож хол нүүдэллэдэг учраас амьсгалын замаар дамжин уушгины агаарын солилцоонд сөрөг нөлөө үзүүлж бронхит, астма үүсгэхээс гадна зүрх судас болон цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн гол шалтгаан болдог хорт нарийн тоосонцор юм.

Оруулж ирсэн PM2.5 маскны талаар танилцуулвал?

Манай байгууллага Баянбүрдэд яг утаа ихтэй орчинд байдаг. Манайх гэр бүлээрээ тогтмол маск зүүдэг. Маскаа зүүхгүй гадуур явбал ханиалгана, орой хоолой хорсоод хэцүү байдаг. Бидний зүгээс энэхүү маскийг судалгааны үндсэн дээр оруулж ирсэн.  PM2.5 утааны маск нь БНХАУ-н Гуанжу хотод чанар стандартын дагуу  үйлдвэрлэдэг. Хятад улс агаарын бохирдлоороо дэлхийд 1-т ордог. Тэд өөрсдөө энэ маскийг сонгон хэрэглэдгээрээ онцлогтой. Одоогоор бэлэн борлуулагдаж байгаа маскууд маань өнгө загвар, хэлбэр хэмжээнээсээ хамаараад 6 төрөл байгаа. Тодруулбал 2 сартайгаас -10 сартай хүүхдүүдийн маск, 2-8, 8-15 настай хүүхдүүдийн маск, насанд хүрсэн хүмүүсийн маск, дугуйчдын маск гэсэн төрлүүд байгаа юм. Мөн эмэгтэйчүүдэд маск зүүхэд нэг асуудал гаргадаг. Нүүрний будаг арилдаг тал бий. Тэгвэл манайд мөн адил үүнд зохицсон хамартаа хийдэг http://airwarelabs.com/ брэндийн PM2.5 шүүгч бүтээгдэхүүн бас байгаа. Маскны үр нөлөөтэй ижил. Энэ нь нарийн тоосонцрыг мөн адил ижил стандартаар шүүдэг гэсэн үг. Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй харшилтай хүмүүс зүүхэд нэн тохиромжтой тусгай эмийн орцтой.

Хамарт хийдэг шүүлтүүрийг хэрхэн хэрэглэх вэ?

Хамартаа хийснээс хойш хүн амьсгалаад гарж байгаа хугацааг тооцоод 24 цаг хэрэглэдэг.

Энэхүү PM2.5 шүүлтүүртэй маскийг зүүж хэрэглэснээрээ ямар давуу талуудтай вэ?

Мэдээж давуу талууд ихтэй. Хүн нэг хоногийн 24 цагт бүхэлдээ утаагаар амьсгалж нарийн тоосонцроо биедээ хуримтлуулж байгаа гэж үзэх юм бол манай нийслэлийн хүн ам хэр хэмжээнд хордож хэдэн хувь нь өвчлөлтэй байгааг бодоод үз дээ. Харин өөрсдийн эрүүл мэндэд анхаарч PM2.5 маскийг тогтмол зүүж хэрэглэснээр ядаж л утаагаар амьсгалж байгаа хордолтын хувийг багасгана, болзошгүй хүнд өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж чадах юм. Энгийнээр ердөө л энэ.

Маскийг хэрэглэх зааврын талаар танилцуулаач

PM2.5 маскийг зах зээлийн боломжит үнээр худалдан авч нэг жилийн хэрэгцээгээ хангах боломжийг бид олгож байгаа. Нэг ширхэг маск аваад бүтэн өвлийн хэрэгцээг хангах 20 ширхэг 5 давхар нүүрсэн шүүлтүүрийг бэлэглэж байгаа юм. Нүүрсэн шүүлтүүр нь өөр дээрээ хорт тоосонцрыг шингээж цэвэр агаарыг цааш түгээж байгаа гэсэн үг.  Нэг шүүлтүүрийг 7-10 хоног хэрэглээд солих шаардлагатай. Маскийг гараар маш болгоомжтой угаах шаардлагатай. Маск зүүж байгаа хүмүүс хамраа гаргачихсан эрүүн дээрээ тогтоочихсон явж байгаа харагддаг хэрэв тэгж зүүх юм бол энэ нь ямар ч нөлөөгүй. Мөн л адил энгийн үе шигээ таны хордолтын хэмжээ өндөр байх болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ маскийг нийгмийн аль шатны хүмүүс хэрэглэх нэн шаардлагатай гэж үздэг вэ?

Хамгийн түрүүнд жирэмсэн эхчүүд, сургуулийн насний хүүхдүүд хамгийн түрүүнд зүүх шаардлагатай. Тэд гадаа явган явж тоглохдоо илүү их агаараар амьсгалж хордолтод өртөж байгаа. Агаарын тоосжилт доогуур буюу хүүхдийн өндрийн хэмжээнд илүү их байдаг. Энэ нь газраас 80-130 см төвшинд   Уушигний хорт хавраар өвчлөгчдийн нэлээдгүй хувийг гадаа ажилладаг болон барилгын салбарын ажилтан албан хаагчид эзэлж байгааг онцолмоор байна. Учир нь цементийн тоос уушгинд нэвтрэн чулууждаг. Энэ нь аажимдаа хот хавдрыг үүсгэдэг. Мөн гадаа орчинд ажилдаг нүүрс зардаг иргэн, замын цагдаа гэх мэт. Учир нь машины яндангийн утаа, хүн явхад гутлын хөдөлгөөнд байнга идэвхтэй босч байдаг.  

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдолт өндөр байгаа газруудад бараагаа нийлүүлэх боломж хэр байгаа вэ?

Одоо бол утаа удахгүй 3 сар гараад багасах байх. Хүмүүс утаа гар эхлэх цагаас нь буюу 9, 10 сараас л зүүж эхлэх хэрэгтэй. Одоо ч оройтоогүй л байна. Өвөлжин утаан дунд эрүүл мэндээрээ хохирч байна. Хятадад агаарын чанарын индекс 500 хүрэхэд red alert буюу улаан түгшүүр зарлаж бөөн сүр болдог. Бид 2000 гарчхаад байхад аажим чанагдаж буй мэлхийтэй адил дүлий дүмбэ оргисоор байдаг. Гамшгийн хэмжээнд хүрсэн газарт  Баянхошуу, Ханын материал орж байгаа. Гэтэл амьдралын боломж бололцооноос хамаараад энэ хэсэгт амьдардаг хүмүүсийн дийлэнх нь маск авахаас илүүтэй нэг өдөр идэх атар талхаа авах нь  чухал байгаад гол асуудал байгаа юм. Мөн ойролцоох эмийн сангуудаар борлуулах талаар зөвлөлдөж байгаа. Энэ жил эхэлсэн болхоор бид өөрсдөөс шалтгаалах бүхий л зүйл дээр цаг алдалгүй ажиллаж байна. www.agaar.mn APP

Сүүлийн үед маскний талаар ямар асуудал гарч байна?

Саяхан манай оффис дээр сургуулийн захирал ирж уулзсан. Төрийн зүгээс тараасан маскийг хүүхдүүд зүүхгүй, хэрэглэхэд эвгүй байна гэсэн. Тэдний тараасан маскний хувьд PM3 буюу нүүрсэн шүүлтүүргүй маск байсан. Энэ нь хэмжээгээрээ өөр. PM2.5 гэдэг нь хүний үсийг 30 хуваасантай тэнцэх тийм жижигхэн,  PM3 нь үүн шиг шүүж чадахгүй хэмжээний хувьд илүү энгийн 1мл зөрүүтэй цагаан өнгөтэй шүүлтүүр гэсэн үг.

Танай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

Бидний зүгээс саяхан Мобиком компанитай хамтран ажилчдадаа маск тараах ажилд нь хамтран оролцсон. Одоогоор хаан даатгал, замын цагдаагийн газарт маскаа нийлүүлэхээр ярилцаж байна.  1 сарын 27-нд болсон утааны эсрэг хүүхдүүдийн зурсан гэрэл зургийн үзэсгэлэнд оролцогч хүүхдүүдэд маск тараасан,  тун удахгүй захын хорооллуудаар авч чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүмүүст  хандивлахаар төлөвлөсөн байна. Зарим ахмад хүмүүс биднийг зориж ирээд нэг маск хандивлаач гэдэг. Бид өөрт таарсан маскийг нь сонгож өгөөд явуулдаг

Хэрэглэгчдэд анхааруулах зүйл байна уу?

Хүмүүс маскаа хэрэглэхдээ угаадаг. Угаахдаа гараар биш угаалгын машинд угаагаад калапан буюу агаар нэвтрүүлэгчээ гэмтээдэг. Мөн тодорхой хугацаанд нь солихгүй асуудлууд гардаг. Яг таарсан маскаа зүүх хэрэгтэй. Мэдээж хэмжээ гэж байгаа шүү дээ.

Та хүмүүст хандаж юу гэж уриалмаар байна вэ?

Өдөр ирэх тусам агаарын бохирдол аюултай болж байгаа энэ үед та бүхний өөрсдийгөө хамгаалах эхний алхам бол PM2.5 шүүлтүүртэй маск юм. Өвчин хэнийг ч ялгадаггүй. Аль болох эрүүл байхын төлөө өөрсдөөсөө эхэлж зөв амьдралын хэвшлийг бий болгож маскаа хэрэглэж сурцгаая л гэж хэлэх байна.

Хаяг байршил үнийн мэдээллийн талаар?

Бидний фейсбүүк хаяг  www.facebook.com/PM2.5FilterMasк, www.facebook.com/MommyAllNeeds  хаягуудаар болон НИСДЭГ МАШИН ТӨВ 4 давхар 403 тоот 9075-1414, 100 айл АВТО-ПЛАЗА-1 2давхар 27 тоот 96003181 гэсэн дугаараар холбогдох боломжтой. Үнийн хувьд Бүтэн өвлийн хэрэглээ 1ш маск+(20 шүүлтүүр) 8500-12000 төгрөгийн хооронд байгаа.

Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

А.Хишигдэлгэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top