Давхраа хийлгэх хүсэлтэй охид бүсгүйчүүдэд зориулж энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ. Нүдний давхрааг ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийлгэж болдог бөгөөд гэхдээ 30 наснаас өмнө хийлгэвэл тухайн хүний төрхөд төдийлөн өөрчлөлт гардаггүй аж.
Улирлын хувьд хэзээ ч хийлгэж болно. Давхраа хийснээс долоо хоногийн дараа оёдлыг авдаг. Энэ хугацаанд өвөл бол шархаа дааруулахгүй, бусад улиралд халуун нар, тоос шороотой орчинд удаан байж болохгүй. Хамгийн гол нь шархаа зөв арчилж, цэвэр эдгээх хэрэгтэй. Эдгэрэлтийн явц болоод сорви үлдэх эсэх нь тухайн хүний арьсны онцлог, нас, дархлаанаас ихээхэн хамаардаг.
Хэрэв та давхраа хийлгэхээр шийдсэн бол хэд хоногийн өмнөөс дархлаагаа дэмжсэн бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл эдгэрэлт хурдан явагдах болно. Оёдол авснаас хойш 14 дэх хоногоос будалт хийж болно. Хоёр сарын дараа сорвины өнгө өөрчлөгдөж бүдгэрдэг. Хэрэв та нүдний халдварт өвчтэй бол давхраа хийлгэх хориотой. Иймд мэс засал хийлгэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Харин хиймэл давхраа үүсгэдэг цавуутай наалтыг хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна. Учир нь ийм наалт удаан хэрэглэсэн охидын зовхины арьс суларч унждаг байна. Хиймэл давхрааг мэс заслын аргаар хийлгэх нь хамгийн найдвартай юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 2 )
Төрөөд хэдэн сартай болж байж давхраа оёуулж болох вэ
Хүүхдэд хэдэн наснаа хийх вэ