Машинаа асаахаас өмнө цонхоо нээснээр хорт хавдраас сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 07

Зуны халуун, өвлийн хүйтэн үед зогсоолд байрлуулсан машиндаа суух ч бас хэцүү шүү. Гэсэн ч жолооч нар энэ зовлонг ажралгүй давж, шууд хөдөлгүүрээ асаан давхиж одох нь олонтаа. Өвөл бол хүйтэн болчихно гээд цонхоо ч онгойлгодоггүй. Тэгвэл энэ зуршил нь  жолооч таны эрүүл мэндийг маш том эрсдэлд оруулж байдаг ажээ.   

Сүүдэр газар байрлуулсан автомашины цонх нь хаалттай үед өдрийн туршид ойролцоогоор 400-800 мг бензол салонд агуулагддаг. Харин 16 хэмээс дээш цаг агаартай үед наранд машинаа байрлуулсан бол бензолын түвшин 2000-4000 мг болж, хэвийн хэмжээнээс 40 дахин ихэсдэг байна. Жолооч цонх нь хаалттай машиндаа суухдаа энэхүү илүүдэл бензолоор амьсгалдаг. Гэтэл бензол нь хүний бөөр, элэг, ясанд маш сөргөөр нөлөөлдөг байна.

Түүнээс гадна агааржуулагч буюу кондишнийг ажиллуулахаасаа өмнө дор хаяж хоёр минут цонхоо онгойлгох ёстой байдаг. Агааржуулагч нь агаарыг хөргөхдөө эхлээд хоолойд байсан халсан агаарыг үлээж гаргадаг. Харин энэ халуун агаар нь хавдар үүсгэгч хортой бодис болох бензолыг агуулж байдаг. Тиймээс дээр дурьдсан тохиолдлуудад та заавал цонцхоо онгойлгож, агаар сэлгэж байгаарай. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top