Ургамлаар эмчлэхүйн арга

2017 оны 02 сарын 11

-Агь, ганга, шивээ хандлаж шавшиваас өвдөгний хавдар арилмой.

 -Агь чанаж ууваас хоолны шингэц сайжирна.

-Хөх арвайгаар утваас томуу, шуухинаа эдгэнэ.

-Алтан хундага, шар төмс хоёрыг тагтай саванд чанаж ууваас нэгэн зүйл зүрхний өвчинд сайн.

-Агар буцалгаж ууваас зүрхний халуун арилмой.

-Гүргүм буцалгаж уухуйд элэгний эмгэг бүхэнд сайн.

-Гүзээлзгэний навчны ханд уухуйд дотуур хөөрлөгартерийн даралт тун амархан буудаг.

-Ганга өвсний хандыг тагтай саванд хийж байгаад уухуйд хий ханиалга дарагдмой.

-Гурилын түүхий жонхуу түлэнхийд түрхвээс хорсож өвдөхгүй, боовоос үл цэврүүтмүй, уулгаваас архинд түлэгдсэнийг авармой.

-Гишүүний үндэс чанаж ууваас ходоодны гал сэргэмүй.

-Арцны утаагаар утваас хамар түргэн онгоомой.

-Өргөст арцны ханд ууваас бөөрөнд сайн.

-Арцны халуун ханданд олонтоо оруулваас нялхсын сульдаа эдэгмүй.

-Арцны өтгөн хандаар шүд угаахуйд шүд бөхжмүй.

-Арүрийн яс хүлхэж байваас өтгөн үл хатмой.

-Хар модны боргоцойн ханд ууваас гол дэлсэхийг анагаамой, үү гарсанд түрхвээс арилмой.

-Буудайн хандаар бэртэнг боовоос сайн.

-Шар будааны үнс үлдэнд түрхвээс магад сайн.

-Цагаан будааны шүүс суулгахыг зогсоомой.

-Дутуу болгосон шар будаагаар хөлийн тавхайг шагайнаас доош боовоос шарлагаа өвчин эмчлэхэд эрхэм сайн.

-Ганга өвсний хандаар шавшваас хамуу эдгэнэ, уухад чийг бамын өвчин эдгэнэ. 

-Гишүүний ханд уухуйд архинд түлэгдсэнийг аварна.

-Гоньдны шүүсээр ширгэсэн нүд угаах сайн. Гоньдоор утахад нүд аргасныг эдгээнэ.

-Лууль шатааж утваас ургамал ногоо ургах цагт хамар битүүрч нүд улайж нулимс гаргахыг илааршуулах тустай.

-Барагшүнг манжингийн шүүсээр даруулж ууваас нүд чинэрэх өвчин илааршимой.

-Мойлын яс чанаж ууваас суулга зогсмой.

-Модны мөөгний шөл ууваас хоолойн хавдар эдгэнэ.

-Цагаан мөөгний шөл ууваас хүүхэд халуурахыг эдгээнэ.

-Цагаан мөөгний нунтаг хийвээс цэврүү түргэн эдгэнэ.

-Цагаан мөөгний шөл уулгаваас нярайлсан эх түргэн тэнхэрмой.

-Нэрсний ханд ууваас гэдэс гүйлгэхийг зогсооно.

-Давстай усанд саримсаг нухаж хувилсан шарханд түрхэх сайн.

-Саримсагаар бөглөвөөс чихний дүлий арилна.

-Саримсагны хумс нухаж далны ясанд түрхэж гар хөлд боовоос шар ус татаж цэврүүтүүлнэ.

-Саримсагаар хамар бөглөвөөс хоолойд юм тээглэснийг гаргамой.

-Самрын ясны ханд ууваас гэдэс гүйлгэхийг зогсооно.

-Чанасан сонгины халуун уураар утаж, ууваас хий ханиалгаж нүд бүлцийж, хоолой хөөнгөтөхийг арилгана.

-Түүхий сонгино, таана, саримсаг, хөмөл, мангир,гогод, халуун архи хэрэглэвээс нүдний хараанд муу.

-Сонгины шүүс чихэнд дусааваас хүйтэн хийгээр чих хатгуулахыг эдгээнэ.

-Сонгиноор чих бөглөвөөс дүлий чих сонор болно.

-Хатиган дээр сонгино тавьж боох сайн.

-Нурмал шарах сонгиноор жигнэх сайн.

-Сонгино элсэн чихэртэй найруулж шөрмөс сунаж өвдсөн дээр тавьж боовоос сайн.

-Сулхирын тан ууваас нүдны мах шарласныг анагаана.

-Таван салаагаар хөхүүлвээс гар хөлийн шар ус арилмой.

-Шарханд таван салаа тавьж боох сайн.

-Модны тортог хатиганд түрхэх сайн.

-Төмсөнд чихэр найруулж нухаад чанаж, хатаасныг усаар даруулж ууваас ходоодны шарх анагаахуйд сайн.

-Төмсний улаан цэцэг ууваас цус тогтоомой.

- Төмсний уураар утваас ханиад үгдэрч нүүрний яс шархирахыг эдгээмүй.

-Туйфулин уух муу яр эдгээх сайн.

-Тэнгэрийн дүлий ус ихтэй яранд хийвээс сайн.

-Тэнгэрийн дүлий гаансаар татваас тамхины мэнгэр арилна.

-Тэнгэрийн дүлий баавгай дорго, мануул-н тосонд найруулж ташаа цоорсонд түрхвээс сайн, хүрэн сорви тогтоно.

-Тэхийн шээгний тан ууваас давсаг шээсний сүвийн үрэвсэл дарах сайн.

-Улаалзгана ууваас их шээлгэж хөлөрдөг бөөрний өвчин анагаах сайн.

-Улиасны навчсны угийн бондгорыг усанд буцалгаж уух арьсны өвчинд сайн.

-Шарилжны өтгөн утаагаар утахад ургамлын гэмээр хамар битүүрэхийг арилгана.

-Үхрийн нүд жимсний навч уухад хөлөрч бөөр өвдөх намдана.

-Хусны навч чанаж ууваас хаван хөөмүй.

-Хусны гөлөг чанаж түрхвээс эхийн идэшнээс болсон хүүхдийн арьсны өвчин арилна.

-Хусны гөлөг, боролзгоны цэцэг хоёрын тан хаван арилгамой.

-Хусны хальсаар утваас нүднээс нулимс гарахгүй болно.

-Хадны хаг буцалгаж ууваас заг хүйтэн эдгэнэ.

-Хадны хаг буцалгаж уухад шинэ туссан цээж өвчин эдгэнэ.

-Халгайн өтгөн хандаар хоолойн шарх зайлваас магад сайн.

-Цэврүүтвээс чөдөр өвсний хүйтэн тангаар угаа, эсвэл цэврүүг хагалж халуун шар тос түрх. Сүүлд нь арвайн гурилаар арчиж шар усны нүх хаах буй.

-Улиасны холтос ууваас бөөрөнд сайн.

-Давирхайтай хар модны холтос дутуу агшаасан шар будаа хольж үе мөчинд түрхвээс шар ус хатмой.

- Хөмөл чанаж хөл угааваас чийгний хаван арилмой.

-Хушганы ханд ууваас өсгийд яс ургахыг арилгана.

-Сүүнд цагаан төмс буцалгаж өдөр бүр ууваас хаван харьж дотуур хөөрлөг дарагдмой.

-Могой хатгасанд цагаан төмс тавьж боо.

-Цахилдагны үндэс ууваас шүд өвдөх намдана.

-Нялхсын халуунд цээний цэцэг уулгахад үлэмж сайн.

-Хоолой горойвоос чацарганы тос уух маш сайн.

-Чацарганы идээ эс шингэснийг эдгээнэ.

-Чацаргана ууваас мэнгэр дарагдана.

-Чинжүү хамраар татваас ханиад хүрч толгой өвдөхийг илааршуулна.

-Хоолойд гарсан яранд нунтаг чинжүү үлээвээс сайн. 

-Даавуун улавчны завсраар чинжүүний хальс хийж өмсвөөс хөл хөрөхгүй болно.

-Могой хатгаж, нохой хазсанд чинжүү түрхэвээс эдгэнэ.

-Хүйтэн усанд чинжүү найруулж шүд зайлваас цусаар шүд өвдөхийн анагаана.

-Чөдөр өвсний хүйтэн уусмалаар үе мөч угаах сайн.

-Чөдөр өвсний хандаар хөлдөж цэврүүтсэнийг угаах сайн. 

-Хамба шарилжны ханд ууваас уушги хоолой барьсан ханиад намдмой.

-Царван буцалгаж ууваас хоолойн халууныг арилгана.

-Эрдэнэшишийн салмай чанаж ууваас давсагны өвчин анагаамой.

-Яргуй халгайн хандаар үе мөч шавших сайн. Улаан тамхи давстай жонхуугаар боовоос эрхэм сайн.

-Хоолой улайж торвоос хөх яргуйгаар зайлах сайн.

-Ямаахай ууваас ходоодны галын илч үүсч хүч нэмэх, бадган шарыг арилгаж, цус төлжүүлэхийн дээд болой.

Зөв амьдрах ухаан

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.58.26) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.58.26) 2022 оны 12 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Гантуул(202.126.91.103) 2020 оны 07 сарын 28

Их баярлалаа!

1  |  0
Top