16 настай хүүхдээс ДОХ илэрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 16

 Манай Улсад ДОХ-ын 229 тохиолдол бүртгэгдэж 16 настай хүүхдээс илэрсэн тухай мэдээлэл байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ/ХДХВ-ын Тандалт судалгааны албаны дарга, их эмч Ж.Даваалхам “ЕБС-иудын хүүхдийн дунд хийсэн шинжилгээний дүнгээр бэлгийн харьцаанд орох нас залуужиж байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм эрсдэл байгаа учир хүүхдүүд халдвар аваад байгаа юм.

16 настай  хүүхэд ДОХ-ын халдвар авсан нь ДОХ хэнийг ч ялгахгүй гэдгийг харуулж байна. Тухайн хүүхэд бэлгийн хавьталд орсон нь үүгээр нотлогдож буй юм. Манайд илэрч байгаа ХДХВ-ын 100 хувь нь бэлгийн хавьтлаар дамжиж байгаа”  гэж мэдээллийг баталжээ. Анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 13 хүүхэд энэ өвчний вирусээр өвчилжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top