Төрсөн эхийн амь насыг аврахаар шуурхай ажиллаа

2017 оны 03 сарын 03

Улс орны хөгжил, эрүүл мэндийн салбарын гол шалгуур үзүүлэлтийн нэг эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн түвшин байдаг. Тэгвэл Эрүүл мэндийн салбар энэ чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Сар шинийн баярын өмнөх энэ өдрүүдэд Булган, Баянхонгор, Завхан зэрэг аймгуудад жирэмсэлт, төрөлт хүндэрсэн 8 эхийг ЭХЭМҮТ, УГТЭ-т шилжүүлэн эмчилж байна. Тухайлбал 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт амаржсан эхийн элэгний үйл ажиллагаа дутагдалд орж биеийн байдал ноцтой хүндэрсэний улмаас 3 дугаар шатлалын эмнэлэгт яаралтай хүргэх онцгой нөхцөл байдал үүссэн. Иймд ЗТХЯ болон “Хүннү айр” компанид хүсэлт тавьсаны үндсэн дээр Завхан аймгийн Улиастай хотоос Улаанбаатар чиглэлд нисэх онгоцыг Баянхонгор аймгаар дайруулан эхийг гэр бүлийн хамт Улаанбаатар хотруу амжилттай хүргэж, ЭХЭМҮТ-д хэвтүүлээд байна.

         Эх болон түүний гэр бүлийн гишүүдийг Улаанбаатар хотруу хүргэхтэй холбогдох зардлыг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал хариуцсан байна.

       Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө хамтран ажиллаж, хүндрэлтэй төрсөн эхийг лавлагаа төвүүдэд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Зам тээврийн сайд Д.Ганбат, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон “Хүннү айр” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж байна.

       Түүнчлэн баярын өдрүүдэд ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчиддаа ажлын амжилт, сайн сайхныг хүслээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
айн(202.131.228.131) 2018 оны 03 сарын 05

сайд нь хэн гэнээ? энэ хүн чинь солигдчихоогүй билүү, эсвэл би андуураад байна уу

0  |  0
kkk(122.201.21.215) 2017 оны 03 сарын 06

Ажиллаа гээд тушаагаад байна уу. Ажиллалаа гэж енгерсен цаг дээр хэлэх гээд буруу бичээд байна уу. Бага боловсролтой нехер бичжээ

0  |  0
zochin(27.123.214.82) 2017 оны 03 сарын 05

Ingeed dor burnee tulgamdsan asuudlaa shiideed bval erh medeltei bgaagiin hereg garna shd

0  |  0
Erma(202.9.41.225) 2017 оны 03 сарын 04

Bayar hurgie saihan medee bna

0  |  0
Zochin (45.63.31.47) 2017 оны 03 сарын 04

Saikhan medee bna.

0  |  0
Enkh(139.5.216.202) 2017 оны 03 сарын 03

Saihn medee bna said ni mergejliinh bhiin dawuu tal haragdaj bna

0  |  0
ээ(59.153.114.186) 2017 оны 03 сарын 03

Ёстой сайхан мэдээ байна.Аливаа асуудалд ингэж хандацгааяа.Бүтэх талаас нь хандацгаавал бүтэхгүй юм гэж байхгүй шүү дээ манайхаан.

0  |  0
Зочин(66.181.178.168) 2017 оны 03 сарын 03

Баянхонгор аймаг,ЭМЯ,ЗТЯ,Хүннү аир компанийн удирдлага ямар сайхан шуурхай ажиллаа вэ? Бахархмаар , баяралмаар ийм сайхан шуурхай хүнлэг сэтгэл гаргасан Засаг дарга,сайд нар , эмнэлгийн болон нисэх багийн нийт удирдлага эмч , нисгэгч ажилтнуудад баяр хүргье.Сэтгэл нь эх үрсийн төлөө Та бүхний санасан нь сэтгэгчилэн бүтдэг, зам нь өлзийтөй, дүүрэн бунтай, түвшин заятай байх болно.Монголчуудаа! Ийм л байцгаая.

0  |  0
eeeee(27.123.214.109) 2017 оны 03 сарын 03

mundag iim l bh estoi

0  |  0
gerel(202.179.24.120) 2017 оны 03 сарын 03

bayar hurgeye ta buhend

0  |  0
Oyunaa(103.10.23.70) 2017 оны 03 сарын 03

Yasan mundag emsh nar ve tvvnii ger bvld ervvl enh sain saihniig hvsie

0  |  0
Top