Идэр дээд сургууль “Цусаа бэлэглэе” аянд нэгдлээ

2017 оны 03 сарын 13

Идэр дээд сургууль Цус Сэлбэх Үндэсний Төвтэй хамтран жил бүр сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулдаг “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг 2017.03.10 нд өөрийн сургуулийн байрандаа явууллаа. 

Идэр дээд сургууль нь үүсгэн байгуулагдсан 1995 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй  энэхүү буянтай үйлсэд нэгдэж байгаа бөгөөд,  оюутан залуус, багш ажиллагсад идэвхитэй оролцлоо.

Цусаа бэлэглэж бусдын амь насыг аварна гэдэг бол буянтай, сайхан үйлс билээ. Хүн нэг удаа 350-450 грамм цусаа өгөхөд “3 хүний амь насыг авардаг” гэдэг. Өнөөдөр зам тээврийн гэнэтийн осол, аваар, төрөлтийн хүндрэл, цусны өвчин, төрөл бүрийн хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа үед цусны хэрэгцээ ихээр нэмэгдэж байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top