АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-очироор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийнхэн өнөөдөр буюу 3 дугаар сарын 14 ны 9:00 цагт Эрүүл мэндийн яамны ажилтан албан хаагчид болон харъяа 16 байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг Эрүүл мэндийн яамнд энэ сарын 13-17-ний өдрүүдэд ажиллана. Энэ үеэр авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр яамны ажилчдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллана.
Сэтгэгдэл ( 2 )
naad yamnd chin ikh asuudal baigaa
уулзах сонин биш авилгал хээл хахууль авч байгаа эсэхэд хяналт тавь бас байгууллага бүрт нууц ажилтан ажиллуулж мэдээлэл цуглуулж авилгалтай тэмц