-Дэлхий нийтээр эпилепси өвчинтэй тэмцэх өдөр энэ сарын 26-нд тохионо. Эпилепси буюу унаж татах өвчний талаар "Альфа долгион" мэдрэлийн эмнэлгийн эмч Д.Баярмаатай ярилцлаа.
-Таталт өгсөн хүн болгон эпилепси өвчинтэй гэж ойлгож болох уу?
-Болохгүй. Уналт таталтаар илэрдэг олон өвчин бий. Тухайлбал, бага насны хүүхдийн дунд өндөр халуурал таталтаар илэрдэг учир таталт өгсөн болгон эпилепси өвчин биш юм.
-Эпилепси өвчинтэй гэдгээ хэрхэн мэдэх вэ?
-Шалтгаангүй таталт өгсөн тохиолдолд 24 цагийн зайтай хоёр удаа онош тавьдаг. Иргэдийн дунд гардаг түгээмэл нэг алдаа бий. Унаж татдаг өвчинтэй мөртлөө онош нь тогтоогдоогүй байгаа гэж яриад байдаг. Гэтэл өвчтөний картыг үзэхээр онош нь аль хэдийн гарчихсан, таталтын эсрэг эмээ уугаад эхэлчихсэн байдаг. Эмч хүн онош тавилгүйгээр хэзээ ч таталтын эсрэг эм уулгахгүй шүү дээ. Эндээс юу харагдаж байна гэхээр эмч онош гаргасны дараа өөрт нь болоод эцэг эхэд нь сайтар тайлбарлаж өгөх хэрэгтэй байгаа юм. Эпилепси өвчний 90 хувь эмийн эмчилгээ, хоёрдогч эмчилгээ нь мэс засал байдаг. Өөр эмчилгээ гэж байдаггүй. Мөн сэтгэл засал болон нийгэмшүүлэх зэрэг туслах бусад эмчилгээнүүд бий. Эпилепси өвчинтэй хүнийг бусад хүмүүс хараад мэдэх боломжгүй учир энэ төрлийн хүмүүс нийгмийн харилцаанд шууд оролцдог. Гэтэл ажил төрөл хийгээд эрүүл хүн шиг хөдөлмөр эрхлээд явж байтал нь таталт өгч эхэлдэг. Энэ нь улмаар бусдад буруу ойлголт төрүүлж олон нийтээс өөрийгөө хурдан тусгаарладаг. Энэ үед нь тэднийг гадуурхахгүй, ойлгож, чадварыг нь үнэлэх зэргээр ажиллаж, амьдрах таатай орчныг хэвийн бүрдүүлэх явдал манайд үгүйлэгдэж байна.
-Эмийн өртгийн хувьд?
-Өртгийн хувьд ууж байгаа тухайн эмээсээ шалтгаална. Төр засгаас энэ тал дээр жил бүр анхаар байна. Таталтын эсрэг бүхий л төрлийн эм эмийн хөнгөлөлттэй жагсаалтад орсон байдаг.
-Энэ төрлийн өвчтэй хүмүүсийг нийгэмд хэрхэн хүлээж авдаг вэ? Нөгөө талаас өнөөдөр хаа нэгтээ хэвтэж буй хүнийг “согтуу хүн” гэж эндүүрэх нь элбэг болсон тул түүнд тусламж дэмжлэг төдийлөн үзүүлдэггүй.
-Яг тийм. Эпилепси өвчинтэй хүмүүст тулгамдаж байгаа гол асуудал нь энэ. 19 настай охин гудамжинд явж байгаа таталт өгөхөд бид ямар тусламж үзүүлэх вэ гэдэг талаар Монголын Неврологийн нийгэмлэг ЕБС-ийн төлөөлөл дунд энэ сарын 24-нд уулзалт хийхээр болсон. Ангийн хүүхэд, ажлын хүн нь таталт өгөхөд хамт олон нь ямар тусламж үзүүлэх вэ гэдэг талаар мэдээлэл өгнө.Энэ төрлийн өвчтэй хүмүүс найз охин, залуугийнхаа дэргэд, ажлын байран дээрээ, сургууль дээрээ эсвэл олон нийтийн газар явж байгаад унаж татах вий гэхээс цаг мөч бүр айдастай явдаг. Нөгөө талаар Эпилепси өвчтэй хүмүүс шууд ажил хөдөлмөр эрхлээд явах боломжтой ч төрийн болон хувийн байгууллагууд ажилд авахаас татгалздаг. Энэ нь эдгээр хүмүүст хүндрэл бий болгодог. Өөрөөр хэлбэл нийгмийн ойлголт нь буруу байгаагаас үүдээд тэдэнд өөрсдийгөө тусгаарлах, сэтгэлийн дарамтад орох нөхцөлийг бүрдүүлдэг.
-Эпилепси өвчтөнд нийгмийн халамж хэр хүртээмжтэй хүрдэг вэ?
-Сард 4-5 удаа таталт өгдөг,зан төлөвийн өөрчлөлттэй, үе үе эпилепсийн тасралтгүй таталтад орж эмнэлэгт хүргэгддэг энэ төрлийн хүмүүст нийгмийн халамжийн хувийг 70-79 хувь болгож хоёр жилээр сунгадаг болсон байгаа.
-Таталт өгөх давтамжийн хувьд хэр ойрхон бэ?
-Таталт янз бүр зарим нь богино хугацаанд таталт өгдөг бол зарим нь урт хугацааны таталт өгч, яаралтай тусламж хүргээгүйгээс болоод амиа алдах тохиолдол ч цөөнгүй. Жилд нэг, эсвэл хоёр жилд нэг удаа, бүр долоо хоногт долоон удаа ч байж болно.
-Орчин үед унаж татах үзэгдлийг бөө болох шинж тэмдгийн илрэл гэж үзээд магадгүй эмчид хандахгүй удсанаас болж хугацаа алдах зэрэг эрсдэлүүд дагуулдаг.
-Тийм ээ. Өвчтөн болоод түүний эцэг эх нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Унаж татдаг өвчин нь тархи мэдрэлийн тогтолцооны өвчин болохоос биш сэтгэл санааны хямрал биш. Би хувьдаа сэтгэл санаа хямарсан үедээ лам, бөөд ханддаг гэж ойлгодог. Өвчтэй эмгэгтэй хүмүүс лам бөө рүү яарах биш эмчид цаг алдалгүй очихыг зөвлөмөөр байна.
-Эмэгтэй хүний хувьд таталтын эсрэг эмийн нөлөөгөөр сарын тэмдэг нь ирэхгүй байх, ирээдүйд хүүхэдтэй болохгүй зэрэг эрсдэлтэй гэж сонссон. Энэ үнэн үү?
-Эпилепси өвчтэй эмэгтэй жирэмсэн боллоо гэхэд жирэмслэлтийг зогсоох болон эмийг хэрэглэхээ зогсоох үндэслэл огт байхгүй. Хүн бүрт өөрийн биеийн онцлогт нь зохицсон эмийг таарсан тунгаар нь уухыг бид зөвлөдөг. Жирэмсэн болсон тохиолдолд тухайн өвчтөн эмэгтэйчүүдийн эмч болон мэдрэлийн эмчийн хяналтад давхар байна.
-Эпилепсигээр өвчилсөн тохиолдолд хэдий хэр хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой вэ?
-Таван жилийн хугацаанд эдгэрэх боломжтой гэж үздэг. Онош нь тодорсон л бол эмчийн заавраар 3-5 жил эмээ уугаад энэ явцад унаж татах шинж илрэхгүй мөн шинжилгээнүүдэд нь ямар ч эмгэг илрээгүй болсон тохиолдолд бүрэн эдгэсэн гэж үзэж эмчилгээг зогсоодог. Гэхдээ энэ үр дүн нь тухайн хүний биеийн онцлогоос хамаараад өөр өөр байдаг. Бүгдийг хамруулж ярьж болохгүй.
-Эпилепси өвчнийг сэдрээх гол шалтгаан нь юу вэ?
-Чухал асуулт байна. Таталтыг сэдрээхэд үндсэн дөрвөн хүчин зүйл нөлөөлдөг. Нойргүйдэл, архи, тамхи хэрэглэх, эмээ тасалдуулах, халуун орчинд удаан байх эдгээр зүйлсийг эпилепси хүн хориглоно. Эмээ сайн уусан ч гэсэн нойргүйдээд, архи ууж, тамхи татах, халуун бүгчим орчинд удаан байх зэрэг дэглэм сахихгүй байвал таталтыг сэдрээх нь байна шүү дээ. Дэглэм нь эмийн эмчилгээний 20 хувийг нэмэгдүүлдэг. Жишээ нь эмийн эмчилгээндээ 60 хувь эдгэх магадлалтай байтал дэглэм сахиснаар 80 хувийн үр дүн үзүүлнэ гэсэн үг. Тасралтгүй хоёр жил эмээ уугаад эмчид үзүүлээгүй атлаа “Би эдгэчихлээ гээд өөрөө өөртөө онош тавиад эмээ зогсоодог тал бий.Ингэж дур мэдэн эмчилгээгээ зогсоож болохгүй.
-Удамшлын өвчин гэж үзэж болох уу?
-Удамшил, гэмтэл, шалтгаан тодорхойгүй гэсэн гурван шалтгаанаар эпилепси өвчнөөр өвчилдөг.
Сэтгэгдэл ( 26 )
Өөрөө энэ өвчний талаар нарийвчлан олон жил судлаад эмчлэх чиглэлээр шийдэл хайж бга бол төдий чинээ өвчтөнгүүдтэйгээ уян хатан уялдаж харьцах шаардлагатай. Тэгэхгүй энэхүү өвчинг тусаад энэ талын ойлголт хомс өвчтөнгүүд олноороо л гэнэт гарч ирэх үед шууд зад загинаад өөрийнхөө эмийг тулгаж бизнес болгох байдалтайгаар бусдын зовлон дээр наадаж огт болохгүй. Хэрэв тийм тохиолдолоор нэг бус үйлдэл дахин дахин давтбал хуулийн дагуу хариуцлага ч ярих шаардлагатай!
Ааштай эмч нэртэй мөнгө хүүлэгч мэдлэг маш муу
yamar em uudag we ene uchind \nbu karbazepin uudag orsiig\ntiim sain bish ch gsn unaltiig bagasgaad bh shig sanagdag yum\nilvv sain em yu bna we helj tuslach\n
Ene owchniig yaj edgeeh we
Тайландаас бичүүлж байсан уудаг эм нь дуусчаад чангараад таталт өгөөд бүрр агаа барад тань дээр очиход баклапин л бичиж өгч байсан тэр эм мөн нөлөөлөх байхдаа хуцвааа ийм эмч гэж юу байсын суудлын бөглөөс худлаа юу ч мэддэггүй эмч.тайландад 6н цаг тархины бичлэг хийж байж таталттай байна гээд тохирох эмийг нь авч байсан танайх 1 цан тархиний бичлэг хийгээ л зүгээр гэдэг тэ тэгээд эмч юм бол ядаж өвчтөний өмнөх тархины бичлэгийн сд хүртэл байхад шагайж хараагүй байж тайландын эмнэлэг худлаа оношилсон гэж хуцаж байсан хөгийн амттан ямар ч чадваргүй аашныхаа хэрээр сайн байх чинь яасын
Хөгийн амьтан альпа долгион эмнэлэгийн захиргаа хүний нөөц гэж байдаг бол Баярмаа эмч юу ч мэддэггүй эмч шүү дээрээс нь үнэн ааштай хөөе Баярмаа эмчээ таньд баклопинээс өөр мэддэг эм байдаггүй юм байналээ шүү та бол зүгээр зайл зайл гай болж байхаар .суудлын бөглөөс
bagshdaa love. mundag shuu ta min
Энэ хүний утас байнуу
estoi muuhai aashtai xvn bna lee. Emch xvnii es zvi bvr ochvvhen ch baixgvi shvv\n
Эрхийн балайгаасаа болж унаж татдаг болсон бна гэж онош тавьсан үнэхээр тийм юм бол би яах гэж өөрийгөө зовоож амнаасаа хөөс сахруулж дороо шээс алдан байж татаж унах хэрэг юу билээ. Эмч юм бол өвчтөнөө хүндэлж харьцах зөв онош тавь гэж хэлмээр бна
Арай дэндүү муухай ааштай. Оношоо бүрэн тавьж, заавар зөвлөгөөгөө өгч чаддаггүй. Өвчтэй хүмүүсийг даапаалж өвчин дээр нь дөрөөлж загнаж зандарсан муухай харилцаатай. Энэ хүнээс өөр сайн эмч байдаг болов уу? Энэ хүн дээр очихоор дотор муухай оргидог. \n\n
Уналт таталтын эм чинь шал хэрэггүй юм байналээ би тэр эмийг ууснаас хойш мартамхай бүр мангар болсон би ахиж эм уугаарай гсн үгэнд итгэмээргүй байна
Gemtelees vvden unadag boltsin 14 jil bolj bga. Odoo bariulwal edgex bolowj bga yu
Gemtelees vvden unadag boltsin 14 jil bolj bga. Odoo bariulwal edgex bolowj bga yu
Худлаа мэдээлэл тараахгүй баймаарсан. Эпилепси эдгэрэх боломжгүй. Гарчигаа хүртэл хянаж байж тавиулахгүй, хүний зовлонгоор тоглож худлаа ПР тарааж абицласан мэдээлэл байна даа. харамсалтай
Тэнэг балиар авгай хүн мэдээж хүүхдээ татуулаад бгаад бнатгэж бхгүй шдэ үзүүлэх гээд очихоор тгд татуулаад л бгаад бсымуу гээд в учир зүггүй загнаад эхэлдэг ийм эмч гэж юу бхавдээ тгд дандаа өөрийнхөө оруулж ирдэг эмээ шахна тэр эм нь аймр үнэтэй ширхэг 2-3.0 тгд даатгалд ч бдаггүй эмнүүд хүмүүст шахаж зардаг хөгийн эмч шдэ бусдын зовлонгоор бтзнес хгд сурчихсан
Bayarmaa emch bol tatalt onoshloh tal deeree 1nomer shuu mongoldool humuus uursduusuul bolj zagnuuldag bh hamgiin chuhal n em shu dee tiimee ter gunii aashiig harab bish uguh zuvulguug n dagah heregtei
Бүсгүйг бүлтрээгүй гэдэгт найдъя. Дараагийн Өнөрмаа болчвоо
23-n bayaraagiin duu bayarmaa bagiin tsarai muuta,i buduun ,aashtai baisan.
aimaar myyhai aashtai sh dee onchtei hunee uzuuleh gej ochoid bashan zagnyyldag
aa medehgui
Хүмүүсийн зовлонгоор битгий тоглоорой л гэж гуйя даа. Үнэн бол ч сайхан л байна
Emchtei yaj holboo barih we. Yaralt
manai ger buliin hundelj, bishirch yavdag minii hamgiin hairtai emch.Huurhun emchiin mine zurgiig yamar sonin avchihsan yum be.boditoor harahad Bayarma emch maani undur goolig nuruutai tom alag nudtei tseverhen aristai huuhrun huuhen baidag.