Бохь үнэхээр шүд хорхойтохоос хамгаалдаг уу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 24

“Бохь зажилчихвал сойздож угаах шаардлагагүй” гэж үзэгсэд мэр сэр бий. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд ийм ойлголт түгээмэл. Тэгвэл энэ нь буруу гэнэ. Бохь нь хоол хүнсний үлдэгдлийг өөртөө наалдуулан цэвэрлэж, ингэснээрээ шүдийг эрсдлээс сэргийлдэг. Мөн шүдний өнгийг сэргээж, бэхжүүлдэг фтор, кальци шингээсэн байдаг учир өсвөр насныханд нэн тустай. Гэвч “чулуу” гэж нэрлэдэг өнгөр үүсэхээс сэргийлж чаддаггүй, эмийн бодисын үйлчлэх хугацаа нь ердөө 15 минут байдаг тул үүнээс илүү зажлах нь ямар ч ач холбогдолгүй юм. Мөн бохийг зугаа болгож, хуруугаараа гогдож ороох, үлээх зэрэг нь амны хөндийг бохирдуулж, халдвар авах эрсдэлд хүргэдэг ажээ.

Товчоор хэлбэл, бохь бол угаалгын өрөө орох боломжгүй, гарын дор оо, сойз байхгүй үеийн “түр арга” хэмжээ төдий болохоос найдвартай хамгаалалт биш юм. Тиймээс сойздож угаахаа больж болохгүй нь байна шүү.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top