Дэлхий нийтийн эмч нарын эрхийг хамгаалах өдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 30

 Дэлхий нийтийн хэмжээнд эмч нарын эрхийг хамгаалах өдрийг гуравдугаар сарын 30-ны өдөр тэмдэглэдэг. 1933 онд Eudora Brown гэдэг Америк эмч мэдээгүйжүүлэх тариа хэрэглэн өвчтөнд ямар ч зовиур мэдрүүлэлгүйгээр хоолойн хавдрыг авснаар мэс заслын шинжлэх ухаанд шинэ нээлт амжилттай хөгжсөн түүхтэй. Тиймээс АНУ-д Дэлхийн эмч нарын өдрийг анх гуравдугаар сарын 30-ны өдөр тэмдэглэж эхэлжээ. Тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн байна.

Олон улсын хэмжээний тэмдэглэлт энэ өдөр эмч мэргэжлээрээ бахархах, олон нийтэд таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг өдөр болгон өргөжүүлсээр ирлээ. Манай эрүүл мэндийн байгууллагууд ч дээрх ажлын хүрэээнд олон талт үйл ажиллагаа явуулж иржээ. Мөн "Алтан чагнуур" шилдэг эмч шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг юм. Эмч нарыг шагнаж урамшуулах, тэдний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж тавьдаг байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top