Кристи Бринклиг 63 настай гэвэл итгэх хүн тун цөөхөн байх биз ээ.
Түүний үе тэнгийн "хөгшчүүл" тэтгэврийн гэрчилгээ авч гэр зууртаа амарч байдаг бол тэрбээр алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд зургаа авахуулж, залуу байгаа нууцаа хэнээс ч харамлалгүй дэлгэж, зөвлөгөө өгдөг байна.
"Би бүх эмэгтэйчүүдийг гоо сайхнаа бүү алдаасай гэж боддог. Гоо сайхан нь өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны мэс заслын арга биш юм. Та гоо сайхны зарим нэг нууцыг мэдэж болно!" хэмээн ярьжээ. Ингээд түүний мөнхийн гоо үзэсгэлэнгийн нууцаас дэлгэе.
1. Арьсыг торгомсог болгох арга
Энэ процедур бол арьсанд тэжээл өгөх маягаар цэвэрлэх арга юм. Гараа угаадаг энгийн савангийн хөөс, шүдний оог бага зэрэг хольсон бэлдмэлээр нүүр, хүзүү, цээж гараа угаах. Ингэж угаах нь арьсны илүүдэл тосыг хатаах ба дараа нь хүйтэн усаар шавшин угааж цэвэрлэнэ.
Усанд орсны дараа банндаа ус дүүргэн үл ялиг алимны цуу хийн булхах нь арьсыг торгомсог болгох энгийн арга болдог.
2. "Өндөг" тэй усаар угаах
Энэ нь үрчлээтэх магадлалтай, батга гардаг арьсыг өндөг чанасан усаар угааж, арчлахыг хэлнэ.
3. Самар чанасан усыг бүү хэрэглэ
Самар чанасан ус хэрэглэх нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг хэмээн зарим гоо сайхны эмч нар зөвлөдөг. Гэхдээ би үүнийг хэзээ ч хэрэглэж болохгүй гэж зөвлөмөөр байна.
4. Маск
Энэхүү маск нь арьсыг толигор болгож, үрчлээнээс салахыг хүссэн эмэгтэйчүүдэд туслах болно.
Нэг халбага наран цэцгийн тос, өндөгний шар, нэг халбага луувангийн шүүсийг хольсон маскыг гэртээ бэлдэж 20 минут нүүр хүзүүндээ тавих хэрэгтэй. Дараа нь бүлээн тосоор арчиж цэвэрлэхэд болно.
5. Өргөст хэмхийг архинд даршлах
200 мл архинд 20 гр өргөст хэмхийг 7 хоногийн турш даршлах. Даршилсан бэлдмэлийг бүлээн устай 1:10 харьцаагаар хольж нүүрээ цэвэрлэх шингэн бэлтгэж болно.
6. Шар сүү ууж гэдсээ цэвэрлэх
Шар сүү ууж гэдсээ цэвэрлэх нь турахыг хүссэн бүсгүйчүүдэд хувь нэмэр оруулдаг ба турахын тулд тураах эм зэрэг химийн бүтээгдэхүүнээс татгалзаж сурах хэрэгтэй.
Нэг аяга шар сүүг өрөөний хэмд байлган 10-15 минут болсны дараа уух ба энэ нь циститийг эмчилдэг гэдэг.
7. Сахал мэт илүүдэл үсээ арилгаж сурах
Усанд орохдоо 7 хоногт нэг удаа 1 литр халуун сүү, 2-3 халбага зөгийн бал, 2 халбага оливийн тос нэмсэн халуун баннд хэвтэж байгаарай хэмээн зөвлөе.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Дажгүй гоё санаа бна
Oog nyyrendee hyrgeh chdee demii buruu l gedeg yumdaa.ene emegtein zuvulguu ch bish l bnda