Дани улс хэт таргалалтаас сэргийлэн өөх тосны хэмжээ их байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ татварыг нэмэхээр болжээ. Тосны хэмжээ хэт их цөцгий, тос, сүү, мах, бяслаг, бэлэн хоол, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүний татварыг нэмэх аж. Ингэснээр кг цөцгийн тосны үнэ 1.5 ам.доллараар нэмэгдэх тухай мэдээлжээ.
Энэ төрлийн худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгчид тус хуулийг төдийлөн сайшаахгүй байгаа бөгөөд “Хэзээ ч бүтэшгүй зүүд, дарга нар улам хүнд суртал гаргаж, амьдрах гэж яваа иргэддээ л ачаа нэмж байна” гэжээ. Эрүүл мэндийн байгууллагынхан энэ шийдвэр дээр нэмж элсэн чихэр, давс зэргийг сонгох хэрэгтэйг сануулсан байна. Эдгээр нь маш их хэмжээний өөх тосыг агуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.
Албаныхны үзэж байгаагаар энэ хууль нь иргэдийн эрүүл мэндийг бодож, таргалалтаас сэргийлсэн харин ч зөв арга хэмээж байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
БҮДҮҮН ХҮМҮҮСИЙГ УСТГАХ ЦАГ БОЛСОН, ДЭЛХИЙ ДААЦ ХЭТРЭЭД БАЙНА.
erguu uhruud yu medeh ve de hunee boddog uls iim baidag yum bna
tiim shu teneg shiidver sanal 1 bna huvi hund n chiglesen arga heregleh heregtei
Тэнэг шийдвэр. Үүнийхээ оронд хэт тарган хүмүүсийг ажилд авахгүй, хэмжээнээс их тарган хүнээс харин татвар авдаг байгаа даа.