Сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүү өвчин маш хурдацтайгаар ихсэж байна

2017 оны 04 сарын 13

Тэмбүү өвчний шинэ тохиолдол нь 20-34 насныханд хамгийн өндөр бүртгэгдсэн бөгөөд төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь мөн уг насны бүлгийнхэн байна. Та бүхэнд төрөлхийн тэмбүү өвний талаар мэдээлэл хүргэж байна.

Төрөлхийн тэмбүү өвчин Тэмбүү өвчтэй эхээс урагт дамжсан халдварыг төрөлхийн тэмбүү өвчин гэнэ. Төрөлхийн тэмбүү өвчин яаж халдварладаг вэ? Тэмбүү өвчтэй эхээс урагт халдвар дамжина.

Ангилал:

• Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү (0-2нас)

• Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү (2-оос дээш нас)

Эрт илэрсэн төрөлхийн тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ? Ургийн тэмбүү Эрт үеийн төрөлхийн тэмбүү өвчний үеийн өөрчлөлтүүд жирэмсний 5 сартайгаас эхлэн илэрдэг. Төрсөн хүүхэд нь ихэвчлэн амьгүй төрдөг, амьд төрвөл амьдрах чадвар муутай. Учир нь тэмбүүгийн үүсгэгч цусаар тархаж эд эрхтэнд (элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархи) гүнзгий өөрчлөлт өгсөн байдаг. Ураг жижиг хэмжээтэй жин багатай. Элэг, дэлүү, уушиг, бөөр, бөөрний дээд булчирхай, нойр булчирхай, өнчин тархинд Амьгүй төрсөн хүүхдийн арьс ялзарсан, арсны гадаргуй хөвсийсөн байдаг.

Хөхүүл насны тэмбүү өвчин

Тэмбүүгийн цэврүүтэлт: Арьс салст, дотор эрхтэн, мэдрэл, ясны талаас өөрчлөлт гарна. Гарын алга, хөлийн ул, мөчдийн нугалах гадаргуу хэсгээр цэврүүт тууралт гарна.

Хамрын шуухитнаа: Хүүхэд төрсний дараах 2-6 долоо дахь хоногт илэрнэ. Хамрын салст бүрхэвчинд нэвчдэс үүсч, амьсгалахад саадтай болно. Хөхөө хөхөхдөө амаараа амьсгална.

Түгээмэл гүвдрүүн нэвчдэс: Нярайн 8-10 хоногт алга, ул, өгзөг, уруул, хөмсөгний дээгүүр байрлана. Нэвчдэс эхлээд тус тусдаа хөхөлбөр өнгөтэй байснаа нийлж хатуурдаг.

Паррогийн хуурамч саа гэсэн шинж тэмдгээр илэрнэ. Хүүхэд албадмал байрлалд орж мөчдийн хэвийн хөдөлгөөн алдагдана. Гар хөлөө хөдөлгөхөд өвдөлт өгч уйлна.

Бага насны төрөлхийн тэмбүү

- Хүүхдийн өсөлт хөгжилтийн хоцрогдол 

- Олдмол тэмбүүгийн 2-р үеийн шинж тэмдгээр илэрнэ

- Бэлэг эрхтэн, өгзөг, хошногны амсар том нугалаастай хэсэгт хавтгай гүвдрүү гарна.

- Үс голомтолж эсвэл тархмал байдлаар унана.

Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү өвчин Төрснөөс хойш 2-30 жилийн дараа илэрнэ. Хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Үнэн магадтай шинж тэмдэг

Нүдний эвэрлэгийн үрэвсэл: Нүдний эвэрлэгийн ирмэг дагуу саарал бүдэгшил үүсч, нулимс гоожино, гэрлээс айна.

Өвөрмөц лабиринтит: Сонсголын мэдрэл гэмтэж чих шуугина, толгой эргэнэ.

Гетчинсоны шүд: Дээд үүдэн шүдний таслах гадаргуу тал сар хэлбэртэй сэтэрч, богиносож өргөснө. Болзошгүй шинж тэмдэг

Ясны тогтолцооны талаас

Сэлэм хэлбэрийн шилбэ: Шилбэний яс өргөсөн, урагш тахийна.

Өгзөг хэлбэрийн гавал: Гавлын яс овойж дундуураа ховил үүснэ.

Эмээл хэлбэрийн хамар: Хамрын таславч гэмтэж, хамар доош сууна.

Арьсны талаас

  • Ам тойрсон цацраг хэлбэрийн сорви илэрнэ.
  • Арьс салст, эд эрхтэнд товруут ба зангилаат тууралт гарна.

Төрөлхийн тэмбүү өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт орж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдаж байх

• Жирэмсний үеийн халдварыг эрт илрүүлж бүрэн эмчлэх, хянах

• Халдвартай төрсөн нярайд цаг алдалгүй үзлэг, шинжилгээ хийж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх, хянах

Ц.Шийрэв

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(73.109.153.86) 2024 оны 03 сарын 15

Zam raagui belgiin haritsaand orohoo boliochee. Bie biedee itgeed neg l itgesen hunteigee amidarch unench baigaachee humuus ee.

0  |  1
zochin(59.153.112.157) 2017 оны 04 сарын 14

өвчин авчихсан бол заавал эмчлүүлж цааш тараахгүй байх нь хамгийн чухал.Цааш тараана гэдэг аймшиг.Одоо эм эмнэлэг хөгжсөн байхад өвчнөөс салах амархан .Яагаад эмнэлэгт хандахгүй байдаг байна.Ичиж нэрэлхээд үү.Хүнд байдаг л эрхтэнд туссан өвчин.Ямар шинэ өвчин гаргаад ирсэн биш,шууд л эмчид хандаач гэж зөвөлмөөр байна.Харин өвчинөө цааш хэн нэгэнд халдаасан бол тэр хүн үйлийн үр гэж байдагийг санаач

0  |  0
zochin(112.172.58.178) 2017 оны 04 сарын 14

svvliin zambraagv het hungumsug bdal huwiin ariun tsewer bhgvigees boljil iim bolj bga shte bnga emnelegt shinjilge uguud zambraagv belgiin haritsaagaa tatah heregtei shte

0  |  0
зочин(103.212.119.100) 2017 оны 04 сарын 13

халдвартын эмнэлэг тэмбуу эмчилдэг болохоос тараадаггуй хувь хуний ухамсар замбараагуй амьдралаас болж тэмбуу ихэссэн

0  |  0
Иргэн(66.181.178.110) 2017 оны 04 сарын 13

Дээр үед хамаргүй эмээ нар байдаг тэмбүү тийм аймаар өвчин энэ өвчинийг дээр үед оросууд ор үндэсгүй болтол эмчилсэн социализмын үед шүүдээ одоо 21р зууны монгол ийм байх гэждээ 3xан сая хүнтэй байж тэмбүүтэй хүүхэд төрнө гэдэг том эмгэнэл эрүүл мэндийн яам анхаарах хэрэгтэй юмдаа.

0  |  0
иргэн(150.129.142.232) 2017 оны 04 сарын 13

Халдвартын эмнэлэг Нямхүүтэйгээ хамт дашийн шог болсон юм уу? Энэ арай дэндэж байна монгол буцаад 1940-1950 он руугаа доошлоод байна уу?

0  |  0
зочин(202.179.27.173) 2017 оны 04 сарын 13

Энэ халдвартын эмнэлэг гэж байна уу юу хийдэг газар вэ...

0  |  0
Top