Нийслэлийн ахмадын эмнэлэгийн сантехникийг шинэчилнэ

2017 оны 04 сарын 17

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ бүтэн сайн өдөр СХДЭМТ-ийн харьяа Нийслэлийн ахмадын эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Эмнэлгийн барилга олон жил болсон, сантехникийн шугам хоолой хуучирсан, халуун усгүй гэдгийг эмч, үйлчлүүлэгчдийн зүгээс дуулгасны дагуу Эрүүл мэндийн сайд холбогдох албаны хүмүүст уламжлан, халаалт, дулаан, сантехникийн асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Тус амбулатори нь 1985 онд ашиглалтад орсон бөгөөд нарийн мэргэжлийн 12 кабинет, лабораторийн 8 төрлийн шинжилгээ, 4 төрлийн оношилгоог хийж, нөхөн сэргээх эмчилгээ, ахмадын тасагтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top