БЗХӨ амаар дамжихаас гадна хүчтэй үнсэлтийн үед салст гэмтвэл халдвар дамждаг

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 20

Монгол улсын хүн амын 67 орчим хувийг 35 хүртэлх насныхан эзэлдэг. Тэгвэл 2016 онд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвартай бүртгэгдсэн 21067 тохиолдлын 80,1 орчим хувийг 15-35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Нийт халдвар авсан тохиолдлын 11,9 хувийг 15-19 насны хүүдүүд эзэлж, үүний 70 гаруй хувийг ЕБС-ийн сурагчид нь эзлэж байгаа аж. 

Хамгийн өндөр 28.4 хувийг 20-24 нас, 25.4 хувийг 25-29 нас, 25.4 хувийг 25-29 нас, 14.4 хувийг 30-34 нас, 8.5 хувийг нь 35-39 насны залуучууд эзлэж, үлдсэн 19,9 хувийг гучин таван наснаас дээш хүмүүс эзлэж байна. Мөн өнгөрсөн онд бүртгэгдсэн тэмбүүгийн 10000 хүн ам дахь тохиолдлын түвшинг насны бүлгээр авч үзвэл 20-24 насныхны дунд хамгийн өндөр буюу 76 /улсын дундаж түвшин 20/, түүнчлэн 15-19, 25-29, 30-34 насныхны дунд бусад насны бүлэгтэй харьцуулахад өндөр гэсэн дүн гарсан.

Хэдийгээр БЗДХӨ нь бүх насны хүмүүст халдварладаг боловч хамгийн ихээр өртөж байгаа нь залуучууд бөгөөд, ялангуяа 15-24 насны залуучууд бэлгийн харьцаанд орогчдын дөрөвний нэгийг эзэлдэг мөртлөө шинээр халдвар авагчдын тал хувийг эзлэж байгаа нь аюулын хэнгэрэг дэлдэхэд хүргэж байгаа болохыг АУ-ны доктор, профессор Ж.Цолмон "Хар тахал дахин айсуй" нийтлэлдээ дурджээ. 

Эдгээр тоо баримт нь зөвхөн 2016 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын (БЗДХ) кабинетын эмчийн үзлэгт хамрагдсан 420837 хүмүүс дээр хийсэн судалгаа. Цаана нь хэдэн хүн халдвар авснаа, өвчилснөө мэдэхгүй явж байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд гамшиг юм.

 Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг зөвхөн бэлгийн уламжлалт замаар дамждаг гэсэн ерөнхий ойлголт иргэдийн дунд байдаг. Ихэнх БЗДХӨ нь салстын бүрхүүлээр дамждаг болохоор амны хөндийн салст, хоолойн, амьсгалын замын эрхтэн дагуу салст, нүдээр дамжиж халдвар авах тохиолдол их байдаг аж. Тийм учир амны хөндийн, хоолойн, амьсгалын замын эрхтэн дагуу салстаар дамжин хоолойн заг хүйтэн өвчин тусах магадлал 25-30 хувь, хоолойн хламид тусах магадлал 30-50 хувь, хүний хөхөнцөр вирус, амны херпес тусах магадлал өндөр байдаг талаар ДЭМБ-ын гаргасан судалгаа байна. Иймд зөвхөн уламжлалт хавьталтаас гадна, амаар дамжин тэр байтугаа хүчтэй үнсэлтийн үед салст гэмтвэл халдвар дамжиж болохыг анхаарах хэрэгтэйг АУ-ны доктор, профессор Ж.Цолмон зөвлөжээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.134) 2017 оны 04 сарын 20

Ta өөрөө хичээж, залуучуудад үлгэр жишээ байгаарай. Баяртай явалддаг гээд байгаа нь худлаа биздээ.

0  |  0
Оровч(103.229.122.30) 2017 оны 04 сарын 20

Хоорхий минь, зовлон узсэн чавганц дээр гэж унэн шуу дээ, узсэнээ л ярьж байна.

0  |  0
cc(202.9.43.195) 2017 оны 04 сарын 20

maanag avgai ooriigoo hichee

0  |  0
ccc(202.9.43.195) 2017 оны 04 сарын 20

chi Bayariin boovnoos hooloigoor virus avchaa yu

0  |  0
dr(202.179.26.96) 2017 оны 04 сарын 20

uuruu baga unselts

0  |  0
Зочин(66.181.191.114) 2017 оны 04 сарын 20

С.БАярын боов гэж бөөн вирус, ДОХ-ын вирус хүртэл дотор нь давхиж яваа. Цолмон авгай ч Баярын салстаас халдвар авсан байна даа.

0  |  0
zochin(202.179.27.174) 2017 оны 04 сарын 20

Bayriin boowiig huhuj baigaad uwchin awaad nuhurtuu damjuulsan gesen

0  |  0
zochin(202.179.27.174) 2017 оны 04 сарын 20

En liir shig tsaraitai awgai uuruu awj baisan baihaa yasan sain meeddeg yum be

0  |  0
баяр(203.91.112.198) 2017 оны 04 сарын 20

гэр бүлээс гадуур хүнтэй унтаж болохгүй дарга нартай бол бүрч болохгүйшүү

0  |  0
Bokor(139.5.216.171) 2017 оны 04 сарын 20

Uuruu zavhai ym baij iim sedev hunduhuur buur heleh ug algaa

0  |  0
maccajict(66.181.184.181) 2017 оны 04 сарын 20

Ene zaluuchuud um l bol boovoo xoxvvlex geed l dairaad baidagsh de..

0  |  0
Top