2016 онд төрөлхийн тэмбүүгийн 42 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 17 нь жирэмсний хяналтанд огт хамрагдаагүй байна.
Тэмбүүгийн бүртгэгдсэн тохиолдлын нийгмийн байдлыг авч үзвэл 50.9% нь гэр бүлтэй, 35.8% нь гэрлээгүй, 63% нь дунд, 18.9% нь дээд боловсролтой, 36.1% нь ажилгүй, 23.6% нь ажил эрхэлдэг, 12.2% нь оюутан хүмүүс байна.Энэ судалгаанаас харахад гэр бүлтэй хүмүүс ихэнх хувийг эзлэж байгаа юм.
БЗДХ-ын тархалтыг газар нутгаар нь авч үзвэл /улсын дундаж 20/ хамгийн өндөр үзүүлэлтэй нь Баянхонгор (37), Дорнод (35), Сүхбаатар (32), Хөвсгөл (27), Төв (24), Говь-Алтай (24), Говьсүмбэр (24), Улаанбаатар (22), Дорноговь (21), Орхон (20) аймгууд оржээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 0 )