Уушигны хорт хавдраас урьдчилан сэргийлье

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

Уушигны хорт хавдар нь дэлхийд өргөн тархсан өвчин бөгөөд манай орны хувьд жилд энэ өвчнөөр нэг сая хүн өвчилсөн болох нь тогтоогдсон албан ёсны тоо баримт бий. Энэ өвчин ихэнхдээ тамхи татсанаас үүдэлтэй бөгөөд агаараас шууд хамааралтай байдаг ажээ. Ийм орчин уушгийг хордуулахад химийн хортой бодисоор уушгиа утаагаар бүрхүүлэх нь хавдар үүсэх үндсэн нөхцөл болж өгдөг байна. Одоогоос хэдэн жилийн өмнө энэ өвчнөөр эрэгтэйчүүд голдуу өвчилдөг байсан бол сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд өвчлөх нь эрс нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ. Энэ өвчин нь хөгжиж буй орнуудад хотын хүн ам ихсэж, тамхи таталт нэмэгдсэнтэй холбоотойгоор олон тохиолдол илэрч байгаа төдийгүй амьсгалын цочроогчид уушгин дотор хэвийн бус эс үүсэх явдлыг өдөөдөг боловч тамхины утаанд сайтар судлагдсан мянга мянган хавдар үүсгэгч бодис агуулагдаж байдаг аж. Цөөн тохиолдолд асбест эс буюу шөрмөсөн чулуу нь уушигны хорт хавдар үүсгэгч болдог тухай мэргэжлийн хүн хэлж байна. Тиймээс ард иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, тамхи болон утаатай орчноос хол байж, уушгины хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top