Испанийн Байгаль орчин, хөдөө аж ахуй, далайн баялгийн сайд Роса Агилар шууд нэвтрүүлгийн үеэр “Хортой өргөст хэмх илэрсэн” гэгдсэн талбайгаас авчирсан өргөст хэмх идэж үзүүлжээ. “Германд илэрч, 15 хүний амь насанд хүрсэн E.coli вирус Испаниас гаралтай” гэсэн мэдээллийг тэрбээр ингэж үгүйсгэхээр шийдсэн нь энэ аж.
Уг вирусын халдвар нь ходоод гэдэсний Haemolytic-uraemic Syndrome (HUS) синдром буюу бөөрийг өвчлүүлж, үхэлд хүргэх аюултай өвчин үүсгэдэг ажээ.Үүний дараа дээрх дүгнэлт алдаатай байсныг Германы эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна. Роса Агилар Европын холбоонд хандан, эх орон нэгтнүүд нь дээрх худлаа мэдээллээс болж их хохирол амсч байгааг учирлаад, Испанид ургуулсан хүнсний ногоо хоргүй гэдгийг баталж өгөхийг хүсчээ.
“Манай фермерүүд энэ ташаа мэдээллээс болж их хохирол амслаа. Испанид ургуулсан хүнсний ногоо бол экологийн цэвэр бүтээгдэхүүн. Ямар ч вирус, бактеригүй. Тиймээс импортлогчид бидэнд хаалгаа хаах шаардлагагүй” гэж тэрбээр хэлсэн байна. Ташаа мэдээлэл гарсны улмаас ОХУ, Австри, Чех, Франц зэрэг Европын орнууд Испаниас хүнсний ногоо импортлохоо больсон юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
Чадна. Тэгэхдээ хүнд болгоомж хэрэгтэй шдээ. Эхлээд мэргэжилтэнгээрээ идүүлж үзнэ
монгол сайд ингэж чадахуу