“Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад нэгдээрэй

2017 оны 05 сарын 04

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлыг тусгах, шинэлэг, оновчтой санаачлагыг эрэлхийлэх болон түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас “Хамтдаа шийдвэрлэе” санал асуулгыг явуулж байгаа билээ.

Санал өгөх чиглэлүүд нь:

1.     Эмчилгээ, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах

2.     Эмч, ажилчдын харьцаа хандлагыг сайжруулах

3.     Урьдчилан сэргийлэх буюу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах

4.     Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох

5.     Бусад гэх мэт таван бүлэгт хуваагдсан байна.

Эдгээр чиглэлээр олон нийтийн зүгээс ирүүлсэн саналуудыг салбарын үйл ажиллагаанд тусгах бөгөөд шилдэг гурван саналын эздийг тодруулж, гэр бүлийн хамт сувилалд амрах эрхээр шагнах ажээ. “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад оролцох хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй бөгөөд та бүхэн саналаа  Эрүүл мэндийн яаманд бичгээр болон www.moh@moh.gov.mn и-мэйл хаяг руу тус, тус явуулах боломжтой юм. Ингэхдээ “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад гэж гарчиглан нэр болон холбогдох утасны дугаараа тодорхой бичиж явуулна уу.

 Санал хүлээн авах хугацаа 2017.04.20-2017.05.20


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top