МОНГОЛ СҮҮТЭЙ ЦАЙНЫ ГАЙХАМШИГ

2017 оны 05 сарын 05

Сүүтэй цай зуун зууныг дамжин монголчуудын идээ ундааны дээд оргил, эрхэм хүндлэлийн бэлгэ тэмдэг болсоор иржээ. Ийм болохоор амьдралын шалгуур давж өдийг хүрсэн уугуул монгол технологи, үндэсний үүц нөөцийн нэг нь яах аргагүй бидний уух дуртай сүүтай цай мөн. Сүүтэй цайнд сул тал гэж үгүй, харин түүнд олон ид шид оршино. Сүүтэй цай уухад цангаа тайлж, өл авч, бие, сэтгэл сэргэж, алжаал тайлдаг нь гайхалтай.

Сүүтэй цайг чухалчилдаг монголчууд сайн цай тааруу хоолноос дээр гэж ярьцгаадаг. Цайг идээшүүлэн сүлж давс хужрыг тааруулан гурил, амуу будаа, өрөм тосоор амт оруулан уудаг энэхүү жор монголчуудын олон зууны туршлагаараа олж мэдсэн үнэт бүтээлийн нэгэн болох нь яриангүй. Хол ойрын айлчин гийчин, хөрш айлынхан хэн ч орж ирсэн уураг шаргал цайгаа хоёр гардан барьдаг нь монгол айлын ёс, давтагдашгүй соёлын нэг.

Айлын эзэгтэй сүүтэй шаргал цайгаа уур савсуулан хоёр гардан хичээнгүйлэн барихад зочны сэтгэл тэнийж, яриа хөөрөө дэлгэж айлыг хүндэтгэж буй нь мэдэгдээд эхэлдэг. Харь орны зочин гийчин, судлаачид, жуулчдын тэмдэглэлд монголчуудын зочломтгой цагаан цайлган сэтгэлтэйг шагшин өгүүлсэн байдаг нь давын өмнө гэртээ орж ирсэн хэнд ч болов асуултгүй дээдлэн барьдаг сүүтэй шаргал цайтай нь холбоотой.

Өнөө цагт орчин үеийн өндөр технологи ашиглантусгай жороор бэлтгэсэн ХААНТАН сүүтэй цайг хэд хэдэн төрлөөр үйлдвэрлэж хэрэглэхэд хялбар, авсаархнаар савлан хэрэглэгч хүргэх болсон байна. Монгол сүүтэй цай үйлдвэрлэх анхны санаа биелэлээ олсон тэр цагаас хойш ХААНТАН брэндийн УЛАМЖЛАЛТ, ЖИНХЭНЭ, ХИЙЦТЭЙ, БАЯЛАГ хэмээх нэрийн цайнууд нь олны таашаалд нийцэж, олон мянга хэрэглэгчтэй, томоохон сүлжээ дэлгүүрүүдийн эрэлт ихтэй гүйлгээтэй хүнсний нэг болоод байгаа юм байна.

Албан өргөө, ажлын оффис, зоогийн хүндэтгэлд хаана л бол хаана ХААНТАН брэндийн УЛАМЖЛАЛТ, ЖИНХЭНЭ, ХИЙЦТЭЙ, БАЯЛАГ монгол сүүтэй цайгаа ууж, хол ойрын зочин гийчнээ дайлах боломжтой.

Өөр өөрийн өвөрмөц сайхан амттай манай ХААНТАН цайнууд нь Таны алжаалыг тайлж, оюун ухаан, эрч хүчийг сэргээж, бодисын солилцоог идэвхижүүлэн, дархлааг сайжруулах болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khaantan goy tsai (124.158.104.35) 2017 оны 05 сарын 11

goy tsai bolsn bn lee

0  |  0
Баяр хүргэе(124.158.104.35) 2017 оны 05 сарын 11

Сайхан цай байна лээ

0  |  0
Top