Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, дэлхий даяар төрөлтөөс үүдсэн нас баралт 1980 онтой харьцуулахад бараг гурав дахин багассан болох нь тогтоогдсон байна. Сонирхолтой нь, дээрх үзүүлэлт БНХАУ, Египет, Эквадор, Боливи зэрэг хөгжиж буй оронд хамгийн их дэвшилттэй гарсан байна. Харин АНУ зэрэг хөгжингүй орнуудад жирэмсэн болон төрөх үеийн нас баралт нэмэгдсэн болох нь тогтоогджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )