Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017 оны 05 сарын 09

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, “Амгалан цогц хөгжил” ТББ хамтран “Өрхийн амьжиргааг сайжруулах, сүрьеэ өвчлөлийг бууруулах” төслийг танилцуулах сургалт 2017.05.08-нд болсон юм.  

Сургалтад Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Дүүргийн 5,8,9,12,19,21,22,23,27 дугаар хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн төв-Сүрьеэгийн Диспансер, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Уг сургалтын гол зорилго нь сүрьеэгийн тархалт өндөр хороодын удирдлага, эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтэн болон бусад албаны хүмүүст сүрьеэ өвчний талаарх ойлголт, өнөөгийн байдал, сүрьеэ өвчнийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд оршсон юм.

Сургалтад оролцогчид сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг нухацтай хэлэлцэн ярилцаж, тус өвчинтэй тэмцэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй санал бодлоо хуваалцав хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top