1996 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Олон улсын сувилагчийн өдөр” өнөөдөр тохиож байна. “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулья” уриан дор тэмдэглэж буй энэ жилийн сувилагчийн өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Сувилагчийн алдар” нийслэлийн зөвлөгөөнийг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, сувилахуйн тусламж, үйлчилгээний шилдэг сувилагч нарын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцсон юм.
Нийслэлийн хэмжээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний одоогийн ололт амжилтыг бэхжүүлж боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцсэн дэвшилтэт арга барил, техник технологийг нэвтрүүлэх, сувилагчийн хийж байгаа ажлыг дэмжиж урамшуулах, сувилагчийн тоог нэмэгдүүлж, эмч сувилагчийн харьцааг олон улсын жишигт нийцүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч болон тусгай мэргэжилтнийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сувилахуйн шилдэг тусламж, үйлчилгээтэй байгууллага шалгаруулах” болзолт уралдааныг зарлаж, дүгнээд байна.
Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад ахиц гаргаж, болзолт уралдаанд шилдгээр шалгарсан байгууллагуудыг танилцуулья.
“Өрхийн эрүүл мэндийн төв” номинаци:
Бусад байгууллага” номинаци:
Амаржих газар, Нэгдсэн эмнэлгийн номинаци:
“Дүүргийн эрүүл мэндийн төв” номинаци:
Мөн энэ өдөр “Улаанбаатар хотын хүндэт тэмдэг”-ээр 1, “Нийслэлийн тэргүүний ажилтан”-аар 8, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 1, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар 18, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр 27, “Нийслэлийн эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан”-аар 28, “Өргөмжлөл”-өөр 18 хүнийг шагнаж урамшууллаа.
Түүнчлэн нийслэлд эрүүл мэндийн салбар, үүнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр хийгдэж байгаа ажил, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар танилцуулж, хэлэлцсэн бөгөөд тэргүүлэх мэргэжилтнүүд сувилахуйн тусламж, үйлчилгээний олон улсын чиг хандлага, ёс зүй харилцааны асуудлаар цаг үеийн мэдээллийг хүргэсэн юм.
Энэ өдөр нийслэлийн зөвлөгөөнд оролцож буй НЭМГ-ын харьяа байгууллагууд сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар олон нийтэд мэдээлэл өгч, шинээр нэвтрүүлсэн техник технологиор үзэсгэлэн гаргасан бөгөөд “Сувилагч” нийслэлийн сэтгүүл болон гарын авлага тараалаа.
Сэтгэгдэл ( 0 )