Наранцэцгийн тос буюу ургамлын тосоор амттай хоол хийхээс гадна цэвэрлэгээ, гоо сайхны эмчилгээнд ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү.
Тавилга цэвэрлэх, өнгөлөх:
Лакан бүрхүүлтэй модон тавилгын гадаргууг ургамлын тос, спиртийг нэгийн харьцаатай хольж цэвэрлэдэг.
Мөн тос, нимбэгний шүүс хольж, өнгөлөхөд өнгө нь маш сайхнаар сэргэдэг.
- Хувцсанд будаг болон бэхийн толбо тогтоход тэр хэсэг газарт ургамлын тос уусгаж 10-15 минут болгосны дараа ердийн аргаар угаана.
- Хөргөгч, сав, тавиур эхүүн үнэрийг тос шингээсэн алчуураар арчвал эхүүн эвгүй үнэр арилдаг. Мөн сармис, сонгино хэрчсэн мод, хутгыг арчихад үнэр арилдаг.
Арьсан эдлэлийг арчлах:
Арьсан буйдан, түрийвч, савхин хүрэмийг наранцэцгийн тос шингээсэн резинээр арчдаг. Энэ нь арьсан эдлэл хатаж хагарал үүсэхээс сэргийлэх ба эдэлгээг уртасгадаг.
Гутлыг арчлах:
Савхин гутлыг гутлын тосноос гадна ургамлын тос шингээсэн алчуураар арчих нь усыг үл нэвтрүүлдэг байна.
- Ахуйн багаж хэрэгсэлийг зэв идэхээс хамгаална.
- Долоо хоногт нэг нэг халбага ургамлын тос уулгах нь мууранд нэмэгдэл тэжээл болдог байна.
- Муурын үс толигор торгомсог болдог.
- Шүдийг бэхжүүлэх болон шүдний чулууг арилгах зориулалтаар наранцэцгийн тосыг амаа зайлах маягаар хэрэглэж болдог.
- Үс хусах машины улыг ургамлын тосоор арчсан тохиолдолд арьсыг гэмтээж илүү үс үлдээлгүй цэвэрхэн хурдан ажилбар хийгддэг.
- Үрчлээг багасгаж, хуурай арьсанд тавигдах тэжээлийн маскны орцод заавал орох ёстой хамгийн ашигтай бэлдмэл бол ургамлын тос юм.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Маш их баярлалаа, Хүмүүс энэ мэдээллийг аль болохоор ойлгон хэрэгжүүлдэг бол асар их ач холбогдолтой мэдээлэл байна.