Даршилсан загасанд хордсон иргэдийн 8 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна

2017 оны 05 сарын 22

Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогод оржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, "Далай ээж" хүнсний захаас “Дүүрэн нуур”, "Хөвсгөл хатгал", "Хатан загас", "Хөвсгөл цагаан загас" нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан  иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Дээрх шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлүүлж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.63) 2017 оны 05 сарын 22

ЯМАР НӨХЦӨЛД ЯАЖ ХИЙСНИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ ОЛДСОН ХОГ БОЛГОНЫГ ХООЛОЙ РУУГАА ГУЛГУУЛААД БАЙВАЛ ИНГЭДЭГ ЮМ ДАА. ОДОО ХАШРАХ БОЛОГЙ ЮМ БАЙХ ДАА ЗАРИМ МАЛНУУД, ҮХЭЭГҮЙ НЬ ИХ ЮМ ДАА.

0  |  0
Top