Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдний өнгөрийг цэвэрлэж, угаах арга юм.
Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд зориулан гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой.
Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга:
1. Сүүн үүдэн шүд шүдлэх үе
Хүүхдийн сүүн шүд дөнгөж шүдлэх үед асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдний өнгөрийг цэвэрлэж өгнө. Шүдний сойзыг аманд бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.
2. Сүүн араа шүд шүдлэх үе
Асран хамгаалагч нь хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сууж, сойзоор шүдийг нь угааж /хэвтүүлэн угаах/ өгнө. Энэ байрлал нь шүд амыг бүрэн харж хянах боломжтой, хүүхдийг шүдний эмчид үзүүлэх байрлалд дасгах сайн талтай.
3. Сүүн шүд шүдлэж дуусах үе
Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болсон байна. Асран хамгаалагч нь угаалт бүрийн дараа хянаж, дутуу бол гүйцэд угааж өгнө.
4. Байнгын шүд шүдлэх үе
Энэ үед эхлээд шүдний өнгөрийг сайтар цэвэрлэж угаасны дараа, фтортой оог хэрэглэх нь зүйтэй. Фтортой оогоор өдөрт 2-3 удаа угаалгаж хэвшүүлэх. Мөн унтахын өмнөх угаалт нь шүд цоорлоос сэргийлэх маш үр дүнтэй арга юм.
Хүүхдийн шүдийг угаахдаа сойзонд оог дараах байдлаар түрхэнэ.
2 хүртэлх насанд 2-5 насанд 5-с дээш насанд
Шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?
Ямар төрлийн шүдний сойз худалдан авахад тохиромжтой вэ?
Сойзоо хэрхэн цэвэрлэж хадгалах вэ?
Сэтгэгдэл ( 1 )
Маш сайн