Бөөр болон давсагны бүхий л халдварыг эмчлэх байгалийн супер антибиотик

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 24

Шээсний замын халдвараас үүдэн хүний бие тогтмол өвдөж, зовиур шаналгаа ихтэй байдаг. Түүнчлэн циститийн үед ойр ойрхон, олон давтамжтай ариун цэврийн өрөө рүү гүйх нь энүүхэнд. Үүнээс гадна циститийг дагалдан бие засах үед өвдөх, цустай мэт шээх, нуруугаар өвдөх, жихүүдэс хүрч, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хэрвээ та элдэв төрлийн эм уух дургүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг илүүд үздэг бол танд давсагны үрэвсэлд эерэгээр нөлөөлж, өвдөлтийг нам дардаг байгалийн антибиотикийг рейкийн мастер багш Д.Цэцэгжаргал танилцуулж байна.
Орц:
- Яншуйн үндэс 250 гр
- Нимбэгний хальс 250 гр
- Органик зөгийн бал 250 гр
- Оливын буюу чидун жимсний тос 200 мл

Бэлтгэх нь: Яншуйн үндсийг сайтар угааж блендерт хийж дээрээс нь бусад орцуудаа нэмж нэгэн жигд болтол хутгана. Ингээд холимогоо хөргөгчинд хадгална.

Хэрэглэхдээ өглөө болгон өлөн элгэн дээрээ 1 амны халбагаар хэрэглэнэ.

Энд нэг зүйлийг сайтар анхаарах шаардлагатай. Тэр юу вэ гэвэл таны сонгосон зөгийн бал органик, цэвэр байгалийн гаралтай, харин нимбэгний хальс, яншуйн үндэс нь ямар ч пестицид, хоргүй байх ёстой. Хэрэв шаардлагатай гэж үзвэл эдгээрийг хүнсний содатай халуун усанд хийж угаагаарай.

Энэхүү байгалийн гаралтай антибиотикийг хэрэглэх үедээ шоколад болон кофеиноос татгалзах нь зүйтэй. Учир нь эдгээр хүнс нь шээсний замын бактер илүү хурдан өсч үржихэд таатай нөлөө үзүүлдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY(105.112.103.148) 2024 оны 11 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top