Цэргийн эмч нар АНУ-ын эмч нартай хамтран хэд хэдэн мэс засал амжилттай хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

Цэргийн төв эмнэлгийн мэс заслын эмч нар АНУ-ын эмч нартай хамтран 2017 оны 05 дугаар сарын 22-26ны өдрүүдэд элэгний хавдартай хэсгийг тайрах хагалгаа, мөн нойр булчирхайн хавдартай хэсгийн тайрч, нойр булчирхай, ходоод,цөсний зам, гэдэс залгах мэс заслыг амжилттай хийлээ. 
Хамтарсан багт ЦТЭ-ийн мэс заслын эмч Н. Оюунсамбуу,Т. Наранзул, И. Баярхүү, А. Ганбат, Ц. Ганбилэг, Б. Болд, Н. Жанчив, Гантөгс, Х. Якып, МЭЭ-ний эмч Р. Баянмөнх, Нарангэрэл, Өлзийжаргал, Солонго, сувилагч Баянмөнх,, Пүрэвсүрэн;
АНУ дахь VIRTUE сангийн сайн дурын багийн Элэг- нойр булчирхайн мэс засалч Sasan Roayaie, /USA, New York, NY- Mouni Sinai эмнэлэг/; Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Joyce Lo /USA, San Francisco, CA-Kaiser клиник/ нар ажиллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top