Гадаадын иргэн, харьяатын газар нь албан хаагчдынхаа мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Баасан гаригт “Мэдээллийн цаг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаад Хан-Уул дүүргийн 10-р хорооны “Энхбуянт Монос” өрхийн эмнэлэгтэй хамтран “Эмнэлгийн анхан шатны тусламж” үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар эмнэлгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх арга аргачлалыг танилцуулж, энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тохиолдол нэмэгдэж, осол гэмтлийн болон авто ослын дуудлага ихэсч байгаа бөгөөд хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хаягийн тодорхойгүй байршил зэргээс яаралтай тусламжийн багийн хүрч очих хугацаа уртсах болсон. Тиймээс осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламжийн арга аргачлалыг албан хаагчдад эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )