ЭМД-тай бол эдгээр шинжилгээг үнэгүй хийлгэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг тус сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсөн Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна.

Хепатитийн В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд ашиглах багцыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу худалдан авахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд зарлаж, гэрээг 2017 оны 06 дугаар сарын эхэнд нийлүүлэгчтэй хийхээр урьдчилан төлөвлөж байна.

Шинжилгээний багцыг хүлээж авснаар нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны эрүүл мэндийн даатгалтай иргэнийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж эхэлнэ. Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгайлан зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлэх болно.

Үүний зэрэгцээ нийслэлийн эрүүл мэндийн байгууллага эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг хангаж байна. Иймээс нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстойг анхаарна уу гэж албаны эх сурвалж мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ммммм(103.57.92.222) 2017 оны 05 сарын 31

дархан эрдэнэтийн өндөр настнууд уб-т хүүхдийн хүүхэд хараад амьдарч байна хотод үзүүлж болох уу

0  |  0
zochin(202.179.25.4) 2017 оны 05 сарын 30

zhaana ochij shinjilgee uguh yum ve? Shinjilgee uguh gazaryg ni todorhoi zaaj ugnu uu.

0  |  0
zochin(66.181.180.112) 2017 оны 05 сарын 30

zuv zyitei arga hemjee.

0  |  0
иргэн(103.194.176.98) 2017 оны 05 сарын 30

Би хөдөө орон нутгийн хүн ЭМД-г 1994 оноос эхлэн тасралтгүй өнөөг хүртэл төлж байгаа төлөөд л байдаг доривтой үйлчилгээ авч чадахгүй л ядаэ л нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдах боломж байдаг юм болов уу

0  |  0
зочин(66.181.165.36) 2017 оны 05 сарын 30

иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө анхаарал тавьсанд маш их баярлаж бнаа

0  |  0
zochin(182.160.37.243) 2017 оны 05 сарын 30

Saihan medee bna bayarlalaa

0  |  0
ТУЯА(124.158.109.232) 2017 оны 05 сарын 30

ХААНА ОЧИЖ ӨГӨХИЙГ ЗААГААЧ ТУУЗАН ХУРДАВЧИЛСАН ОНОШЛУУР БОЛ ИЛРЭХ ҮНЭН БОДИТ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ШҮҮ ДЭЭ ЯМАР АРГААР ҮЗЭХИЙГ НЬ ТОДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

0  |  0
Top