Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав

2017 оны 05 сарын 31

Засгийн газрын хуралдаанаар төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг баталлаа.

Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болох юм.

Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагаар дамжуулан гэрээгээр санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр хувийн эмнэлгийн үзүүлж байгаа гемодиализийн тусламж, үйлчилгээг төр худалдан авах нөхцөл өнгөрсөн гуравдугаар сараас бүрдсэн юм.

Тухайлбал, хувийн эмнэлэгт нэг удаа 160 мянга орчим төгрөгөөр гемодиализийн эмчилгээг төлбөртэй хийлгэж байсан /7 хоногт гурван удаа 480 мянган төгрөг/ иргэн, даатгуулагчийн эмчилгээний төлбөрийг төр хариуцах болсноор эмчилгээнд мөнгө төгрөг зарахгүй, улсын эмнэлгийн ачаалал ч буурч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top