Сэрэмжлүүлэг, зөвлөмж

2017 оны 06 сарын 03

Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарсантай холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  1. Онцын шаардлагагүй бол БНХАУ-ын Баяннуур аймагт зорчихгүй байх;
  2. Гэрийн тэжээвэр амьтдаас аль болох хол байх, шувууны захаар явахгүй  байх;
  3. Шувуу, гэрийн тэжээвэр амьтдын өтгөн, сангасаар бохирлогдсон гадаргууд хүрэхгүй байх, үхсэн амьтадтай харьцахгүй байх;
  4. Шувууны гаралтай бүтээгдэхүүний аль улсад үйлдвэрлэсэн, баталгаат хугацаа зэргийг сайтар нягтлах, өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
  5. Шувууны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, өндөгийг түүхий, хагас боловсруулан хүнсэнд хэрэглэхгүй байх;
  6. Гол, булаг, шандны  түүхий усыг уухгүй байх;
  7. Гарыг тогтмол савандаж угаах;
  8. Өвчлөл гарсан бүс нутгаас ирсэн хүнд гэнэт өндөр халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dwa(101.8.11.253) 2017 оны 06 сарын 03

hyatad xurdan sunuusei

0  |  0
Top