Интернэтээс гэнэт татгалзвал хүн...

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

Цахим сүлжээнээс эрс холдох нь тайван бус мэдрэмж бий болгож, зүрхний цохилтыг ихэсгэн даралт өндөрсгөдөг байна. Итали, Британийн судлаачид энэхүү дүгнэлтэнд хүрсэн талаар “RT” агентлаг мэдээлжээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн энэ дүгнэлт нь цахим сүлжээнд илүү их цаг өнгөрөө гэсэн үг огт биш.

Интернэтээс гэнэт холдох нь хүний сэтгэлзүй, биеийн байдалд нөлөөлдөг талаар тэд ярьж байгаа юм. Өдөр бүр интернэт орчинд суудаг хүмүүс үүнийгээ гэнэт болих нь даралт ихэсч, зүрх дэлсэх шалтгаан болдог аж.


Их Британи, Италийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар хүмүүс нийтийн цахим сүлжээ болон онлайн дэлгүүрүүдэд ихэнх цагаа өнгөрөөдөг нь тодорхой болсон байна. Бид хоногт 3-9 цагийг интернэтэд өнгөрөөдөг нь тогтоогджээ. Ийм байсан хүмүүс цахим сүлжээнээс гэнэт эрс татгалзвал сэтгэлзүйд нь нөлөөлж, энэ нь биеийн байдалд нь муу үр дүн үзүүлдэг байна.

Харин интернэт бага хэрэглэдэг хүмүүсийг судлахад цахим ертөнц тэдэнд ахуй амьдралд нь тохиолдсон стрессийг багасгах, түүнээс ангижирахад нь тусалж, түгшүүрээс хол байлгадаг нь тогтоогджээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top