Болор мэт тунгалаг арьстай болохыг хүсвэл...

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Японы алдарт Оппэн брэнд монгол бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны шинэхэн бүтээгдэхүүнээ  танилцууллаа. Арьсыг эрүүлжүүлэн цайруулж, болор мэт тунгалаг бас эрүүл, залуу харагдуулах шидийг өөртөө агуулсан энэ бүтээгдэхүүний нэр "DR MEDIACK Crystal". Тус бүтээгдэхүүнийг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр LIVE CONFERENC CENTER-д болсон юм. Хэвлэлийн хуралд Оппэн косметикс ХК-ны Монгол дахь албан ёсны борлуулагч Нэкстком ХХ-ны захирал Л.Саруултөгс, Японы Оппэн косметикс ХК-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Хаяши,  Японы Оппэн косметикс ХК-ны зөвлөх багш Икэда, Японы Оппэн косметикс ХК-ны багш Маэкава, Зар сурталчилгааны Райз компанийн ажилтан Морока нар хүрэлцэн ирсэн юм. 

Бүтээгдэхүүний талаар зөвлөх багш Икэда маш сонирхолтой зүйлийг ярьж өгснийг уншигчиддаа хуваалцъя. Түүний хэлснээр хүний арьснаас өдөр болгон миламин ялгарч байдаг. Арьсан дахь тэрхүү миламиныг сайн цэвэрлээгүйгээс болж, нүүрэн дээр нөсөө толбо, сэвх үүсдэг байна. Харин Оппэн брэндийн шинэхэн бүтээгдэхүүн болох  "DR MEDIACK Crystal" нь арьсанд үүссэн нөсөө толбыг арилгах өндөр технологийн процессыг өөртөө агуулснаараа онцлог юм байна. Мөн тус бүтээгдэхүүнийг Японоос захиалснаар гуравхан хоногийн дотор агаарын тээврээр ирэх боломжтой гэнэ. Гоо сайхны бүтээгдэхүүнийг цоо шинээр нь хэрэглэх ховор боломжийг монгол бүсгүйчүүдэд олгосон Оппэн брэндийнхэнд талархсан хэрэглэгчид Монголд олширсоор байгааг онцлон хэлэх хэрэгтэй.

1988 оноос хойш өнөөдрийг хүртэл 29 жилийн туршид Японы төдийгүй дэлхийн зах зээлд алдаршсан гоо сайхны бүтээгдэхүүнийг монголчуудад таниулж эхэлснээс хойш хэдийнэ нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол дахь салбар дэлгүүрээ Шангри-ла Моллын 2 давхарт Beauty Avenue, Оросын ЭСЯ-ны баруун тал Оппэн салон дэлгүүр, Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд AB центрийн 8 давхар 801 тоотод нээж амжсан байна. 

Мөн эрхэм уншигчиддаа нэгэн таатай мэдээ дуулгахад, өнөөдөр буюу 6 дугаар сарын 6-ны 16-19 цагийн хооронд "Оппэн косметикс"-ийнхан Шангри-ла Моллын салбар дэлгүүр дээрээ "DR MEDIACK Crystal" бүтээгдэхүүнээ танилцуулж, арьсны оношилгоо хийж, мэргэжлийн багш нар үнэгүй зөвлөгөө өгөх юм байна. Эрхэм та энэ боломжийг бүү алдаарай. Зөвхөн монголчуудад зориулж, Японы алдарт Оппэн брэндийн цайруулагч арьс арчилгааны иж бүрдэл олон мянган хэрэглэгчдийн таашаалд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top