Хаяши: “DR Mediack Crystal” бүтээгдэхүүн нь бүсгүйчүүдэд эрүүл, цагаан, тунгалаг арьсыг бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Японы “Оппэн косметикс” ХК-ны холбогдох хүмүүс Монгол дахь албан ёсны борлуулагч “Нэкстком” ХХК хамтран Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон, орчин үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн арьс цайруулах “DR Mediack Crystal” бүтээгдэхүүнийг оруулж иржээ. Энэ тухай Японы “Оппэн Косметикс” ХК-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Хаяшитай ярилцлаа.


 - DR Mediack Crystal” арьс цайруулах бүтээгдэхүүний онцлогоос танилцуулахгүй юу?

- “Оппэн косметикс” ХК  нь дэлхийн бүх эмэгтэйчүүдэд гоо үзэсгэлэнг бэлэглэхийн тулд 64 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна. Харин одоо Монголынхоо бүсгүйчүүддээ эрүүл цагаан, тунгалаг, толигор арьсыг бэлэглэхийн тулд “DR Mediack Crystal” арьс арчилгааны иж бүрэн бүтээгдэхүүнээ танилцуулаад байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь Монголын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд  бүрэн тохирсон. Манай бүтээгдэхүүний онцлог нь арьсыг зөвхөн цайруулаад зогсохгүй маш сайн чийгшлийг өгнө. Бусад арьс цайруулах бүтээгдэхүүн ихэвчлэн арьсыг хуурайшуулдаг гэдэг. Тэгвэл манайх эсрэгээрээ чийгшлийг маш сайн өгдөг. “DR Mediack Crystal” бүтээгдэхүүнийг нэг л удаа хэрэглэж үзэхэд өмнө нь хэрэглэж байсан бүтээгдэхүүнээс эрс өөр болохыг мэдэх болно.

- Бүтээгдэхүүнээ турших явцад ямар нэгэн сөрөг зүйл илэрсэн үү?

- 64 жилийн хугацаанд асуудал гарч л байсан. Гэхдээ тэр асуудлуудыг шийдэх нь манай компанийн хийх ёстой зүйл. Бидний хамгийн гол зорилго бол ямар нэгэн сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг хүнд хүргэх. Тиймээс энэ талын судалгаа шинжилгээ, техник талын зүйлсийг маш сайн хийдэг. Бүтээгдэхүүнээ анх үйлдвэрлэсэн цагаас хойш дөрвөн удаа шинэчилж, илүү сайжруулсан.

- “DR Mediack Crystal” арьс цайруулах бүтээгдэхүүнийг хийхэд хэдий хэрийн хугацаа орсон бэ?

- Төлөвлөгөө гаргаж эхэлсэн болон бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн хугацааг тооцож үзвэл өөр өөр хугацаа гарна. Ер нь нэг бүтээгдэхүүн хийхэд хамгийн багадаа гурван жил зарцуулдаг.  Энэхүү арьс цайруулах бүтээгдэхүүнээ 1988 онд үйлдвэрлэж эхэлсэн. Япондоо DR Mediack Crystal” арьс арчилгааны бүтээгдэхүүн нь бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс хамгийн удаан хэрэглэгчээ хадгалж, оршин тогтнож байгаа нь юм. Хэрэглэгч олонтой гэдгээрээ алдартай

- Танайх зөвхөн нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн гэлгүй өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үү?

- Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоохондоо энэ талын  бүтээгдэхүүнээ албан ёсоор оруулж ирээгүй байгаа. Японд энэ төрлийн бүтээгдэхүүн их гүйлгээтэй байдаг. Манай одоо оруулж ирж байгаа DR Mediack Crystal” бүтээгдэхүүн бол Япондоо хэрэглэгч олонтой бүтээгдэхүүний тоонд ордог.

- Компанийнхаа цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?

- Ойрын төлөвлөгөө бол Монголдоо дөрвөн салон нээх. Энэ дөрвөн салоноороо дамжуулаад өөрийн компаний бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчид таниулах.  Анх байгуулагдсан салон маань Орос элчингийн эсрэг талд  байрладаг. Тус салон “Оппэн косметикс”- ийн бүх бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Мөн салоны дэргэд гоо сайхны сургалт явуулдаг академитай. Цаашдаа Монголоос бусад улс руу бүтээгдэхүүнээ экспортлох болно.


Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.62) 2017 оны 06 сарын 06

хэрэглэж үзсэн хүн байна уу. ямар юм бол

0  |  0
Top