Эмнэл зүйн сургалт эхэллээ

2017 оны 06 сарын 06

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сөүлийн Үндэсний их сургууль, Рафаэл Интернэйшнл байгууллагын “Мэргэжилтнийг тасралтгүй хөгжүүлэх” төслийн хүрээнд Дархан-Уул аймагт анхан шатны тусламж үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах эмнэл зүйн сургалт эхэллээ.

Энэ удаад зүрхний цахилгаан бичлэг, Рентген оношлогоо, Лабораторийн сургалтуудыг  зохион байгуулж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн 100 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдах юм. Сургалтын сургагч багшаар АШУҮИС-ийн багш Н.Батэрдэнэ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Э.Ариунгоо зэрэг төслийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар ажиллаж байна. Сургалт 2  ээлжээр зохион байгуулагдаж 6-р сарын 16 хүртэл үргэлжлэх юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top