Үхсэн тархийг амилуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 07

Эрдэмтэд үхсэн тархийг үүдэл эсийн тусламжтайгаар амилуулах боломжтойг хэлж байна. Эрдэмтдийн хамтран ажиллаж байгаа “Bioquark” компани энэ жилдээ багтааж туршлага хуримтлуулах төлөвлөгөөтэй байгаагаа “RT” агентлагт мэдээлжээ.

 20 хүний тархинд үүдэл эс бүхий тарилга, уургийн хольц хийгээд 15 өдрийн турш лазер эмчилгээ хийх аж. Ийнхүү ажиллагаа нь зогссон тархийг амьдруулж чадна гэж эрдэмтэд үзэж байна.

Туршилт Латин Америкт явагдах аж. Эхний ээлжинд тархины зарим хэсгийг нөхөн сэргээх ажиллагааг турших юм байна.

Ажиллагаа нь зогссон тархийг сэргээхэд нэн чухал үүдэл эс нь гэмтэл авах, өвчлөх зэргээр хүний эрхтний эсүүд үхэхэд үүсдэг. Тус бүрдээ өөр үүрэгтэй олон эсийг бий болгодог эс юм. Энэ эс хуваагдан олшроход шинээр маш чухал эсүүд үүснэ. Ийнхүү үүдэл эсүүд хүнийг эрүүл байлгаж, эрт хөгшрөхөөс хамгаалдаг.

Үүдэл эс олон төрөлтэй. Эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар хүний биеийн эрхтэн бүр өөр өөрийн үүрэг, бүтцэд тохирсон үүдэл эстэй байдаг аж. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сарангэрэл(202.179.26.22) 2017 оны 06 сарын 07

Баярлалаа. ашгүй тархины талаар улам их судлагдаасай. тэр тусмаа өнчин тархи

0  |  0
(27.123.214.126) 2017 оны 06 сарын 07

Zurhg zogsoohgui 72 stag ajiluulj boln tarhiig bolhgui

0  |  0
Top