“Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталлаа

2017 оны 06 сарын 07

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэж батлав. Ингэснээр нийслэл анх удаагаа эрүүл мэндийн бодлогын баримт бичигтэй болж байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн салбарын засаглалыг оновчтой, үр дүнтэй, ил тод болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад оршино гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top