Турах гэж байгаа бол эдгээр 7 хүнсийг бүү ид

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

Нүүрс усны өндөр агууламж бүхий “зууш”

Гурилан бүтээгдэхүүнүүд нүүрс усны агууламж өндөртэйг бид мэднэ. Хатаасан талх, печенийн төрлийн зүйл ч адил. Жаахан идчихэд гайгүй биз гэж бодуузай. Бие организм эдгээр нүүрс усыг шууд сахар болгож хүлээж авна.

Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд


Эдгээр бүтээгдэхүүнийг удаан хадгалахын тулд натри ихээр нэмдэг. Жингээ барьж байгаа хүнд натри хэрэггүй. Хөлдөөсөн махан котлетууд худалдаж авахдаа мөн анхаараарай. Орц, найрлагыг нь сайн унш. Харахад жижигхээн харагдаж байгаа хөлдөөсөн зүйлүүдэд ч маш их калори агуулагддаг.

Үр тариа ихээр агуулсан амттан


Үр тариа биед тустай, цадсан мэдрэмж өгдөг ч амттанд хольсноор илүүдэл тостой болсон байдаг.

Өөх тосгүй бүтээгдэхүүн


Америкийн эрдэмтдийн тогтоосноор бид өөх тос багатай гэсэн хоолыг бусад хоолноос 30 хувиар илүү иддэг байна. Гэхдээ зөвхөн илүү иддэгт асуудал байгаа юм биш. Үйлдвэрлэгчид эдгээр бүтээгдэхүүнээс өөх тосыг нь цэвэрлэхдээ амтгүй болгохгүйн тулд сахар ихээр нэмдэг аж.

Цэвэр шүүс


Стакан шүүс уухын тулд бидэнд тав орчим нимбэг хэрэгтэй. Гэхдээ цэвэр шүүс өлсгөлөн дардаггүй. Жин нэмдэг нь тогтоогджээ. 100 хувь байгалийн гаралтай шүүсэнд ч хоосон  калор их байдаг аж. Мөн байгалийн гаралтай сахар их байдаг болохоор тийм амтлаг байдаг гэнэ. Өдөрт нэг стакан шүүс уухад бол санаа зоволтгүй. Харин цэвэр шүүс уухаа хэтрүүлвэл тун удахгүй чихрийн шижингээр өвчлөх нь ээ.

Чихэрлэг ундаа


Хийжүүлсэн болон бусад амтлаг ундааны хор уршгийн талаар ярихад илүүц биз ээ. Хэрвээ зайлшгүй уухаар болвол эдгээр ундаан дээр лимон нэмээд угаарай. Эсвэл ямар ч нэмэлт зүйлгүй хийжүүлсэн усыг сонгоорой.

Ихээр савласан бүтээгдэхүүнүүд


Эдгээр хүнс хэдий чинээ том савтай байна төдий чинээ аюултай. Эрдэмтдийн тогтоосноор хүн томоор савласан хүнс идэхдээ дахиад зөндөө үлдсэн гэж бодон автоматаар нэмж иддэг байна. Эдгээр амттанг савнаас нь шууд бүү ид. Хэрэглэх хэмжээгээ тааруулан өөр саванд тасдаж хийж байгаад идээрэй.

О.Чанцаа

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top