Эрч хүчтэй амьдрах 16 энгийн зарчим

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

1.  Телевиз бага үз. Маш бага.

2.  Юу ч болсон эргэж зууралдалгүй цааш яв. Та хол явна.

3.  Толгойд тань ямар нэгэн бодол орж ирэв үү. Цаасан дээр буулга.

4.  Хоцрох гээд байна уу. Энэ талаараа хүлээж байгаа хүмүүстээ заавал мэдэгд.

5.  Бусдын мөрөөдлийг шоолж бүү инээ.

6.  Танаас урвасан хүмүүс рүү эргэж битгий оч. Тэд өөрчлөгдөхгүй.

7.  Эцэг эхтэйгээ удаан хамт бай.

8.  Эелдэг байдал ертөнцийг аварна.

9.  Алдаагаа хүлээн зөвшөөрч сур.

10.  Байнга гомдоллож байхаа боль. Хэн ч бусдын асуудлыг сонирхдоггүй.

11.  Атаархуу зангаа бүр орхи.

12.  Ойлгомжгүй, хэцүү байна уу? Хэвтээд унт. Бас “энэ бүр зүйл болоод өнгөрнө” гэж бод.

13.  Яаж ч ширүүн маргасан бусдыг амьдаар нь бүү ал. Та нар эвлэрчихнэ. Харин үг хэзээ ч мартагддаггүй.

14.  Үнэнийг ярьж бай.

15.  Өдрийн эхэнд хамгийн хүнд, таагүй ажлаа хийж бай. Тэгвэл үлдсэн цагт нь та “яаж тэр ажлыг хийх вэ” гэсэн шаналгаант бодолгүй болж, өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлнэ.

16.  Хэн ч хэнд ч ямар нэгэн зүйл хийж өгөх ёстой биш. “Ёстой” гэдэг үгийг үгийн сангаасаа авч хая.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top