Монгол эмч нар судсан доторх хаалттай хагалгааг дөрөвдэх удаагаа амжилттай хийлээ

2017 оны 06 сарын 12

Өнгөрөгч долоо хоногт буюу 6-р сарын 06-ны өдөр Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эмч нараас бүрдсэн баг, БНХАУ-аас ирсэн хоёр эмчтэй хамтран гол судасны дотуурх хаалттай хагалгааг амжилттай хийжээ.

Энэхүү хагалгааг өмнө нь нээлттэй хэлбэрээр буюу өвчтөний хэвлийн тус газарт зүсэлт хийж олон цагийн унтуулга наркозтойгоор хийдэг байжээ. Түүнчлэн нээлттэй хагалгаанд орсон өвчтөний амь насанд учрах эрсдэл өндөр байдаг ба хагалгааны дараах эдгэрэлт харьцангуй удаан байсан аж. Харин энэхүү хагалгааг судсан дотуур хаалттай аргаар хийснээр өвчтөнд цус сэлбэх, зүсэлт хийх шаардлагагүй бөгөөд өвчтөний амь насанд учрах эрслдэл нээлттэй хагалгаанаас маш бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Манай улсад гол судасны хатуурал, цүлхэн үүсэх, мурийх зэрэг судасны эмгэг өвчлөлүүд түгээмэл тохиолддог ба хүндэрсэн нөхцөлд заавал мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг аж. Гол судсанд хиймэл судас орлуулах мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын тоонд орох ба төрөөс өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийн 75 хүртэлх хувийг даах болсноор өвчтөнүүдэд маш их тус дэм болж байгааг өвчтөн С.Лхамжав хэлж байна.

Тэрбээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоноос ирж хагалгаанд орсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд аймаг дээрээ шинжилгээ хийлгэн эхо-д харуулж судас өргөссөн байна хот руу яв гэж зөвлөсөн дагуу иржээ. Түүний хагалгааны нийт төлбөр мөнгө нь 75 сая төгрөг болж, эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөөд 25 сая төгрөг болгож хямдруулсан байна.

Д.Тамир


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amjilt(202.179.26.2) 2017 оны 06 сарын 12

Altan gart emch nartaa amjilt khusey az jargal eruul enkhiig khusey

0  |  0
Top