Японд үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлээс цацраг идэвхи илрэв

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 18

Японы Мейжи компанийн үйлдвэрлэдэг хуурай сүүнээс цацраг идэвхи илэрчээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ тус компаниас бүтээгдэхүүн импортлохоо болих шийдвэрийг гаргажээ. Мейжи нь хуурай сүү хүүхдийн тэжээл үйлдвэрлэлтээр Япондоо томд ордог компани. Тус компанийн хүүхдийн тэжээлд зориулсан бүтээгдэхүүнд цацраг идэвхит Цези гэдэг бодис байгаа нь өнгөрсөн мягмар гарагт илэрсэн юм. Компанийн лаборатори үүний дараа бүтээгдэхүүндээ тавих стандарт, хяналт шалгалтыг улам чангатгасан байна. Цацраг идэвхиэр хордсон бүтээгдэхүүн Фүкүшима-1 цахилгаан станцтай ойр байжээ. Цацраг идэвхийн хор хөнөөл одоо хүртэл арилаагүй нь ийнхүү тодорхой боллоо. 

Энэ явдал Японы бусад үйлдвэрүүдэд ч нөлөөсөн байна. Моринага компанийнхан гэхэд л бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байхад нь өдөр бүр шалгалт хийж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

 

С.Төгөлдөр             

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top