Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Төв аймгийн гемодиалезийн тасгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Төв аймагт бөөрний дутагдалтай иргэдэд зориулсан гемодиалезийн тусламж үзүүлэх тасаг нээлтээ хийснээр 21 аймгаас 20 аймаг нь гемодиалезийн тасагтай боллоо. Одоо 177 төр болон хувийн хэвшлийн аппаратад 580 гаруй иргэд тусламж үйлчилгээг авч амьдарлын чанараа сайжруулж байгаад нь сэтгэл өндөр байна.
Цаашид ард иргэдээ өвчилсөн хойно нь эмчлэх биш өвчлөхөөс нь өмнө сэргийлдэг тогтолцоог бий болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно” хэмээн цохон тэмдэглэлээ.
Төв аймгийн Эрүүл мэндийн төв нь удаан хугацааны эмчилгээ шаардагддаг гемодиалез эмчилгээг хийдэг болсноор аймгийн хэмжээнд хяналтад байдаг 120 орчим хүн, үүнээс гемодиалез эмчилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай 48 хүн хүлээгдэл, чирэгдэлгүйгээр нутагтаа уг тусламж, үйлчилгээг авдаг болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )